Манай улсаас нэхэмжилсэн 4.4 сая долларыг хүчингүй болгов

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 29

АНУ-ын Дээд  шүүх Нью-Йорк хотын захиргаанаас манай улсын эсрэг гаргасан өргөдлийг хүчингүй болгосон тухай АР агентлагт мэдээлжээ. Хотын захиргаа 2010 оноос хойш шүүхэд хандаж, Энэтхэг, Монголын Засгийн газраас нийт 50 сая доллар нэхэмжлээд байсан юм. Эдгээр улсын зүгээс томилсон төлөөлөгчид нь дипломат арга хэмжээ болон НҮБ-ын ивээл дорх үйл ажиллагааны хүрээнд Нью-Йорк хотын төв дүүрэгт өндөр өртөгтэй байранд суусан төлбөрийг нэхсэн аж. Энэтхэгийн дипломатууд зүүн 43 дугаар гудамжны 26 давхар байшингийн 20 давхрыг эзэмшиж байсан ба үүнд 42 сая долларын татварыг хотын захиргаа ногдуулсан байв. Харин зүүн 77 дугаар гудамжны таван давхар байшинг эзэмшиж байсан Монголын талд 4.4 сая долларын татвар ногдуулжээ.

Энэтхэгийн Элчин сайдын яамны өмгөөлөгч Аарон Стейфел "Хэрэв АНУ-ын Төрийн департамент гадаадын дипломат төлөөлөгчийн газруудаас татвар авах ёстой гэж үзье. Тэгвэл гадаад дахь АНУ-ын төлөөлөгчийн газрууд их хэмжээний татвар өгөх хэрэг гарна шүү дээ" хэмээв.

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top