Ази тивийн анхны хүрэл медалийг эх орондоо авчирлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30

Саяхан  болж  өнгөрсөн Таеквондогийн Оюутны Азийн аварга шалгаруулах хоёрдугаар тэмцээнд Дорнод аймгийн баг тамирчид Монгол Улсаа төлөөлөн оролцоод иржээ. Казахстан улсын Алма-Ата хотод зохиогдсон энэ тэмцээнд Ази тивийн 10 орны баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Дорнод дээд сургуулийн оюутан Спортын мастер С.Мөнгөнцэцэг амжилттай оролцож Ази тивийн анхны хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Энэхүү тэмцээнд амжилттай оролцоход санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн "Буман олз" ХХК, Дорнод дээд сургуулийн хамт олонд Дорнод аймгийн Таеквондогийн холбооны хамт олон талархал илэрхийлснийг сониноор дамжууллан уламжилъя.


Эх  сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
89(202.179.10.78) 2013 оны 08 сарын 27

Мөнгөөдөө амжилт хүсье.Ангийн анд-с

0  |  0
Top