ХААН Банкны харилцагчийн сонины IV улирлын дугаар гарлаа

2021 оны 11 сарын 22
Энэ улирлын дугаарт:
 
- ЗОЧНЫ ЯРИЛЦЛАГА -
ХААН Банкны Мэдээллийн аюулгүй байдлын газрын захирал Д.Даваажаргал
 

​​​​​​​“...Регистрийн дугаар, гар утасны дугаар, картын дугаар, и-мэйл, гэрийн хаяг энэ бүхэн ганцхан та л мэдэж байх ёстой хувийн мэдээлэл юм. Үүнийг бусдад хэлэх, цахим орчинд задлах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, бусдад дэлгэж болох, болохгүй мэдээллийг ялгаж сурах, хувийн мэдээллээ яаж, ямар үед нууцлах вэ гэдгээ мэддэг байх шаардлагатай ....”
 
Дэлгэрэнгүй
Улсын I төв эмнэлгийн Чих хамар хоолой, дуу авиа судлалын мэс заслын эмч, анагаах ухааны магистр Ц.Доржсүрэн
“... Хөнгөн өвдөөд эдгэсэн хүмүүс эмээ өвөө, аав ээждээ “Би ингээд эдгэсэн” гээд зөвлөчихсөн, түүнээс болж хугацаа алдаж, өвчин нь хүндэрсэн тохиолдлуудтай олон таарсан. Дур мэдэн эмчилгээ хийж, хугацаа алдсаны улмаас өвчтөний хоёр талын уушги нь аль хэдийнэ хатгаа болчихсон байдаг…”
Дэлгэрэнгүй
 
- МЭДЭЭ МЭДЭЭ​​​​​​​ЛЭЛ -
 
- HUMANS OF KHAN BANK -
Г.Янжиндулам
​​​​​​​

(Алмаз энержи” ХХК-ийн захирал)

 
Сургалтад сууснаар одоо явуулж байгаа үйл ажиллагаандаа дүгнэлт хийж цаашдаа бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах, хэрэглэгчдэд илүү олон бүтээгдэхүүнийг санал болгож, сонголт хийх боломжоор хангах шаардлагатай байгааг сайн ойлгосон.
Г.Алтанхуяг
​​​​​​​

(“Хүүгийн гутал” ХХК-ийн Ерөнхий захирал)

 
Манай компани эхлээд Монголынхоо зах зээлд тодорхой байр суурийг эзлэх зорилгыг тавьсан. Үүний дараа экспорт ярихад харьцангуй амар болох болов уу. Монголд гутал үйлдвэрлэдэг 200 гаруй компани байдаг гэж сонссон. Тэдний 20 хувь нь л шинэ бүтээгдэхүүн гаргах, массаар үйлдвэрлэх, гадаадын зах зээлд хүч үзэх чадалтай гол тоглогчид.
Г.Нармандах
​​​​​​​
(“НАРУМИ” ХХК -ийн Гүйцэтгэх захирал)

Цар тахлын энэ жилүүдэд түрээсийн байртай бизнес эрхлэгчид түрээс төлж чадахгүйд хүрч, асуудалтай тулгарсан. Аз болж би банкны зээлд хамрагдсанаар энэ бэрхшээлд бага өртлөө.
 
- ЦАХИМ АЮУЛГҮЙ БАЙДАЛ -
Гар утсаа алдаж, гээгдүүлсэн үед яаралтай хэрэгжүүлэх 4 алхам

 Ухаалаг утсаар бид банкны бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай авч санхүүгийн бүх төрлийн хэрэглээндээ тогтмол ашигладаг билээ. Гэвч энэ хэрэглээг даган цахим аюулгүй байдлын асуудал нэн чухалд тооцогдох боллоо. Яагаад гэвэл таны гар утсанд дараах эмзэг, хувийн мэдээллүүд хадгалагдаж байдаг. Хэрэв та гар утсаа алдаж, гээгдүүлсэн бол яаралтай дөрвөн арга хэмжээг  бид онцоллоо.
Дэлгэрэнгүй
 
- МЭДҮҮШТЭЙ -
Орон сууцны зээл авах 7 алхам

Байр сонирхож, хайж, авах гэж төлөвлөж буй хүн болгонд хялбар, ойлгомжтой 7 аргыг зааж өгье.
Дэлгэрэнгүй
IV-р улирлын дугаарыг бүрэн эхээр нь ЭНД  дарж уншина уу.
 
ХААН Банкны Маркетинг, олон нийттэй харилцах газраас энэхүү Харилцагчийн сониныг "Анлимитед медиа групп" ХХК-тай хамтран эрхлэн гаргав.
Top