24 ЦАГТ: 287 тохиолдол бүртгэгдэж, НАЙМАН хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.11.22/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ цахим хуудсаараа дамжуулан өглөө. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 287 тохиолдол бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн халдварын 197 нь Улаанбаатар хотод, үлдсэн 90 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Харин халдвар авсны улмаас эмчлүүлж байсан найман хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд халдвараар нас барсан иргэдийн тоо 1875 болж байна. 

Өнөөдрийн байдлаар халдвар авч, эмчлүүлж байгаа 187 хүний биеийн байдал нэн хүнд гэсэн оноштой байна. Хэвтэн эмчлүүлж буй 8365 өвчтөний 1527 нь хүүхэд байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top