С.Баяр Социнтернийн хуралд оролцоно

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30

 МАН-ын нарийн бичгийн дарга С.Баяр тэргүүтэй төлөөлөгчид Грекийн Афин хотноо болох Социнтернийн зөвлөлийн ээлжит хуралд оролцохоор эх орноосоо мордлоо. Зүүн төвийн үзэл баримтлалтай дэлхийн 165 гаруй намыг эгнээндээ нэгтгэдэг Социнтернийн Зөвлөлийн хурал жилд хоёр удаа хуралддаг бөгөөд энэ удаагийнх ирэх сарын 1-2-ны өдрүүдэд Грекийн Афин хотноо болох юм. Тус хурлаар дэлхий дахины анхаарлын төвд буй Арабын ертөнц, Ойрхи дорнодод болж буй үйл явдлуудад үнэлэлт дүгнэлт өгч, Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослоос улбаалсан цөмийн эрчим хүчний ирээдүйн дүр зургийн өөрчлөлтийг хэлэлцэхийн зэрэгцээ Социнтернийн шинэчлэлийн асуудлыг хөндөж Ажлын хэсэг байгуулах юм байна. Монгол ардын нам Ази, Номхон далайн бүс нутаг дахь нөлөө бүхий гишүүн намын хувьд уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллахаар болжээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top