Монгол Улс сүрьеэ өвчний дарамт өндөр 30 орны тоонд ордог

2021 оны 12 сарын 12

“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний дөрөвдүгээр хурлыг 2021 оны 12 дугаар сарын 8-9 өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Хуралд Монгол, БНСУ, Япон, БНХАУ, ОХУ, Тайвань, Тайланд, Камбож, Зүүн Тимор, Гүрж, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Молдав Улс гэсэн 11 улсын сүрьеэгийн салбарын 150 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, тивийн хэмжээнд сүрьеэ өвчний тархалтыг бууруулах, хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.

Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөр 7 орон, дэлхийн сүрьеэ өвчний дарамт өндөр 30 орны тоонд ордог.  Жилд 3500 орчим сүрьеэ өвчний шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварт өвчний 10 хувийг эзэлдэг. Улмаар халдварт өвчний нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог.

Хэдийгээр эрүүл мэндийн салбараас уг өвчинтэй тэмцэх, тархалтыг бууруулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологийг практикт нэвтрүүлэх, хүн амд мэдээлэл хүргэх чиглэлээр анхааран ажиллаж байгаа ч өвчлөл, тархалт, нас баралт дорвитой буурахгүй байгаа юм.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай нүүр тулж байгаа энэ хүнд цаг үе нь сүрьеэгийн тусламж үйлчилгээний тогтвортой, тасралтгүй байдалд сөргөөр нөлөөлж, сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоо, эмчилгээний үр дүн буурсан үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.23) 2021 оны 12 сарын 12

МОНГОЛЧУУД БИД ӨВЧНИЙ ҮҮР БОЛЖ ДУУССАН , АЛЬ Ч ЭМНЭЛЭГТ ОЧСОН ПИГ ХҮН, ДУГААР ОЛДОХГУЙ

1  |  0
Иргэн(202.9.46.23) 2021 оны 12 сарын 12

МОНГОЛЧУУД БИД ЧНТЙ ҮҮР БОЛЖ ДУУССАН , АЛЬ Ч ЭМНЭЛЭГТ ОЧСОН ПИГ ХҮН , ДУГААР ОЛДОХГУЙ

1  |  0
Top