Ц.Билэгсайхан: Тусгаарлагдаж байгаа иргэд дөрөв дэх хоногийн шинжилгээг заавал өгөөрэй

2021 оны 12 сарын 17

ЭМЯ-аас өгч буй "Ковид-19" халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.12.17/ мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан тусргаарлалтад байгаа иргэдийг хариуцлагатай байхыг уриаллаа.

"Омикрон" хувилбар бүртгэгдсэн улс орноос ирсэн иргэдийг тусгаарлалтын байранд, бусад улсаас ирсэн бол гэрээр тусгаалаж байна.


Тэрбээр "Хилээр нэвтэрч ирж байгаа иргэд арав хоног гэрийн хөл хорионд байх ёстой. Үүнд хувь хүний хариуцлагын асуудал чухал. Яагаад гэвэл халдварт өвчин өөрийн нууц үетэй. Энэ үедээ шинжилгээгээр илрэхгүй тохиолдол байдаг. Тийм учраас гэрийн хөл хорионы дэглэм, эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа санал зөвлөмжүүдийг ягштал барих ёстой.

Түүнчлэн бид гэрт байгаа хүмүүсээс дөрөв дэх хоног дээр шинжилгээ ажлыг зохион байгуулж байна. Өрхийн хяналт дээр бүх мэдээллүүд нь очиж байгаа. Дөрөв дэх өдрийнхөө мэдээллүүдийг өрхийн эмнэлэгтээ очиж заавал өгөөрэй. Түүнчлэн гэрээр очиж мэдээллийг авах энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Дөрөв дэх өдрийн шинжилгээндээ идэвхтэй хамрагдаарай. Түүнчлэн өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалж, холбогдох дүрэм журам дээр заасан хугацаанд гэрийн хорионы дэглэмээ сайн сахиарай гэж уриалъя" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top