Гандантэгчлэн хийдэд долдугаар сарын нэгэнд амиа алдсан талийгаачдын хүндэтгэн 108 зул өргөлөө

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 01


Одоогоос гурван жилийн өмнө УИХ-ын сонгуулийг шударга бус болсон хэмээн эсэргүүцсэн хүмүүсийн жагсаал даамжирч эмх замбараагүй байдал үүссэний улмаас таван сайхан залуу алтан амиа алдсан төдийгүй олон цагдаа бэртэж их олон иргэдийг хоморголон баривчилсан  Монголын түүхэнд мартаж боломгүй нэгэн хар өдрийг үлдээсэн билээ. Гандантэгчлэн хийдэд 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний үеэр амь насаа алдсан таван хүний дурсгалыг хүндэтгэн 108 зул өргөх ёслол боллоо. Яг одоо Сүхбаатарын талбайд талийгаачдын хөшөөнд цэцэг өргөж байгаа бол өнөө орой 20 цагт 1000 зул өргөх ёслол болох юм байна.

Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top