Уул уурхайн салбарын үйлдвэрлэл энэ оныг дуустал саарах төлөвтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 04

Уул уурхайн салбарын үйлдвэрлэл энэ  оныг дуустал саарч, 2023 онд сэргэх хүлээлт давамгайлж байна.  Хилийн боомтын үйл ажиллагаа хязгаарлагдаад байгаа нь нүүрс, төмрийн хүдэр, газрын тос зэрэг гол бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийг сааруулж байгаа хэдий ч зэсийн баяжмалын олборлолт, түүний алтны агууламж нэмэгдсэн нь уул уурхайн салбарын 2021 оны өсөлтөд эерэгээр нөлөөллөө.

2022-2023 онд түүхий эдүүдийн дэлхийн зах зээл дээрх үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдах, хилийн хязгаарлалт байхгүй гэж үзсэнээр  түүхий эдүүдийн үйлдвэрлэлийн түвшин урт хугацааны хэвийн түвшиндээ алгуур хүрэх ч Оюутолгойн зэсийн баяжмал болон түүний алтны агууламж 2022 онд буурах хүлээлттэй байна. Энэ нь уул уурхайн салбарын өсөлт саарахад хүргэж байна. Харин 2023 оноос Оюутолгойн алт, зэсийн агууламж буцаад сэргэх хүлээлттэй байгааг Төв банк арванхоёрдугаар сарын инфляцын тайландаа дурджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top