Хийн хоолойн ТЭЗҮ-г өнөөдөр БАТАЛГААЖУУЛНА

2022 оны 01 сарын 25

ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих байгалийн хий дамжуулах төслийн ТЭЗҮ өнгөрсөн сард  эцэслэгдсэн.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар цахим уулзалт хийж, "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн үргэлжлэл болж Монгол Улсын газар нутгийг дайруулан БНХАУ руу тавигдах хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эцэслэснийг баталгаажуулах Протоколд гарын үсэг зурах аж.

Түүнчлэн цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар нарийвчлан хэлэлцэх юм байна.

Энэ хүрээнд хийн хоолойн төслийн дараагийн шатны төлөвлөлтөд шилжих зураг төсөл, хайгуулын судалгааны ажлыг гүйцэтгэх тэмдэглэлийг эцэслэн гарын үсэг зурах ажлыг мөн зохион байгуулах аж.

Протоколд гарын үсэг зурах үеэр ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайруулан БНХАУ руу тавих  байгалийн хийн хоолойн төслийн хэтийн төлөвийн талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай улсад ирж ярилцлага, сурвалжилга бэлтгэх  бөгөөд энэ үеэр "Газпром” НХН-ийн төлөөллүүд мөн ирж ажиллах юм байна.

Байгалийн хий дамжуулах хоолойн төсөл манай тухайд Шадар сайдын  эрхлэх ажлын хүрээнд хамаарагдаж буй юм.

С.Амарсайхан  хэлэхдээ " Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр “Газпром” компанийн удирдлагууд техник эдийн засгийн үндэслэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалаас өмнө дуусгаж, бэлэн болгоно гэж амлаж, амлалтдаа хүрсэн. Ингэснээр хийн хоолой барих төслийн ажлын 50 хувь хийгдлээ гэж ойлгож болно. ТЭЗҮ-ийн хүрээнд нарийвчилсан ажлын зургууд хийгдэнэ. Үүнд хоёр жил зарцуулагдана. Бидний харж буйгаар 2024 он гэхэд хийн хоолойн барилга, бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ гэж тооцоолж байна. Нөгөө талаас худалдан авагч Хятад улсын байр суурь ямар байх нь маш чухал асуудал. Айлчлалын үеэр Ерөнхийлөгчийн түвшинд ч тэр, Засгийн газрын түвшинд ч тэр Оросын тал Хятадын талтай тохиролцоонд хүрсэн тухай ОХУ-ын Ерөнхий сайд М. Мишустин мэдэгдсэн. Ингээд Хятад, Орос болон Монголын талд төслийн ажлууд явж байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс бэлтгэл ажлыг хангахтай холбоотой бүх арга хэмжээг авч, шаардлагатай асуудлыг шуурхай шийдвэрлэж, ажлын хэсэг дээр онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Тийм учраас цаг хугацаа алдахгүйн үүднээс хүний нөөцөө бэлдэж эхэлж байна. Төсөл хэрэгжиж эхэлсний дараа 1500-1700 байнгын ажлын байр бий болно. Манай улсад хийн хоолойн чиглэлийн мэргэжилтнүүд ховор. Энэ чиглэлийн сургууль, сургалтын төвүүд ч олон биш. Тэгэхээр ОХУ-д ямар чиглэлээр, хэзээ, хэдэн хүнийг сургах асуудлыг ярилцаж байна. “Газпром” компанийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр Монголын тал мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтнүүдээ татан оролцуулах асуудлыг хэлэлцэж, тохиролцоонд хүрсэн. Төсөл хэрэгжих явцад долоон мянга орчим ажлын байр бий болно. Үүнийг дагаад маш олон салбарын үйл ажиллагаа идэвхжинэ. “Газпром” компани олон зуун мянган ажилтантай маш том компани. Эдгээр ажилтан, албан хаагчдын мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээ, ноос ноолууран бүтээгдэхүүний зэрэг хэрэгцээг хангах талаар өмнө нь ярилцсан бол энэ удаад хүнс, хөдөө аж ахуйн яамаар дамжуулаад холбогдох санал, жагсаалтыг хүргүүлсэн. Тус компанийн зүгээс хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсаас нийлүүлэх боломжтой бүтээгдэхүүнийг худалдан авах, ханган нийлүүлэлтийг Орос дахь салбаруудад хийх боломжтой гэсэн хариу өгөөд байна. Ингэснээр манай улсын жижиг, дунд үйлдвэрүүд хөгжих, экспорт нэмэгдэх зэрэг давхар ач холбогдолтой" гэсэн мэдээллийг өнгөрсөн сард өгсөн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZIO(129.205.124.19) 2022 оны 01 сарын 25

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

0  |  0
Top