Бага насны хүүхдийг ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж

2022 оны 01 сарын 25

Хүүхдээ болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаарх зөвлөмжийг хүргэж байна.

Хүүхдүүдэд галын аюулгүй байдлыг хангах талаар сургах.

Хүүхдүүдэд гал түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрхэн даван туулах талаар зааж  сургах. Галын аюулгүй байдал яагаад чухал болохыг тайлбарлаж, гал түймэр, галын хэрэгсэл болон бусад дулааны эх үүсвэрийг ашиглахдаа аюулгүй зан үйлийг харуулах. Гал бол тоглоом биш харин хэрэгсэл гэдгийг тайлбарлах

Утааны дохиолол суурилуулах.

Утааны дохиоллыг гал тогооны ойролцоо,унтлагын өрөө, гэрийн өрөө бүрт суурилуулах. Туршилтын товчлуурыг ашиглан утааны дохиоллыг сар бүр шалгаж, бүх батерейгаа жилд нэгээс доошгүй удаа солих хэрэгтэй. Утааны дохиолол ямар дуугардаг, сонсвол яах ёстойг хүүхдүүдээ хэлж өгөх.

Хүүхдүүдэд гал сөнөөгчийн тухай ярьж, ажлынх нь талаар тайлбарлах

Галын хувцас, маск өмссөн гал сөнөөгчийг харах нь хүүхдүүдэд айдас төрүүлдэг. Хүчилтөрөгчийн баг зүүсэн гал сөнөөгчид ямар харагддаг, дуугардагийг хүүхдүүддээ зааж өгөх. Гал сөнөөгчидтэй уулзаж, галын аюулгүй байдлын талаар суралцахын тулд тэднийг өөрийн оршин суугаа орон нутгийн гал түймрийн газар, хэлтэстэй танилцуулж, ажил, мэрэгжлийнх нь онцлогийг таниулах.

Шүдэнз, асаагуурыг гар хүрэхгүй газар хадгалах

Шүдэнз, асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газар, цоожтой шүүгээнд хадгалж хэвших. Хэрвээ хүүхэд шүдэнз, асаагуур олсон бол түүнийг бариулахгүй байх, аюулын талаар нь тайлбарлах.

Хүүхдийг гал, дулааны эх үүсвэрээс хол байлгах

Хүүхдүүдийг зуух, лааны дэргэд хараа хяналтгүй орхиж болохгүй.

Хүүхдүүдэд 101 болон яаралтай тусламжийн дугааруудыг зааж өгөх

Хүүхдүүдэд 101 руу хэрхэн, хэзээ залгаж болохыг тайлбарлаж өгөх.

Гал гарсан тохиолдолд авах арга хэмжээнд сургах

Гал гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, хаана хандах, аюулгүй замаар гэрээс гарах зэрэг дадлуудыг эзэмшүүлэхэд сургах.  Тухайлбал, хувцас нь галд автсан тохиолдолд хүүхдүүдийг ЗОГС-ХЭВТ, ӨНХӨР гэж зааж, хэвшүүлэх.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZIO(129.205.124.19) 2022 оны 01 сарын 25

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

0  |  0
Top