ОХУ уран гулгалтын багийн тэмцээнд түрүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 07

Өнөөдөр өвлийн олимпын наадмын хамгийн сонирхолтой төрлийн нэг болох уран гулгалтын багийн тэмцээн өндөрлөлөө.

Эхний таван үзүүлбэрийн дараа ОХУ-ын баг АНУ-аас гурван онооны илүү байсан тул энэ хоёр багийн өрсөлдөөн ихэд сонирхол татаж байлаа. Спорт хос, бүжиг, эмэгтэй чөлөөт үзүүлбэр үлдсэн байв. Гэвч орос тамирчид ямар ч найдвар өрсөлдөгчдөдөө үлдээсэнгүй. Эмэгтэй чөлөөт үзүүлбэрээс өмнө ОХУ-ын баг түрүүлэх болзлоо хангасан юм.

Сүүлд нь гарч ирсэн Валиева дөрвөлсөн сальхов, гурвалсан аксель, дөрвөлсөн тулуп гүйцэтгэж, олимпын наадамд дөрвөлсөн үсрэлт хийсэн анхны эмэгтэй гулгагч боллоо.
 

Спорт хос

1. Анастасия Мишина – Александр Галлямов (ОХУ) – 145,20

2. Рикү Миүра – Рюичи Кихара (Япон) – 139,60

3. Чэн Пэн – Ян Цзинь (Хятад) – 131,75

4. Ванесса Жеймс – Эрик Редфорд (Канад) – 130,07

5. Алекса Книрим – Брендон Фрэйзер (АНУ) – 128,97

Бүжиг

1. Мэдисон Чок – Эван Бейтс (АНУ) – 129,07

2. Виктория Синицина – Никита Кацалапов (ОХУ) – 128,17

3. Пайпер Гиллес – Поль Пуарье (Канад) – 124,39

4. Ван Шиюэ – Лю Синьюй (Хятад) – 107,18

5. Мисато Комацүбара – Тим Колето (Япон) – 98,66

Эмэгтэй

1. Камила Валиева (ОХУ) – 178,92

2. Каори Сакамото (Япон) – 148,66

3. Маделин Скиза (Канад) – 132,04

4. Карен Чен (АНУ) – 131,52

5. И Чжу (Хятад) – 91,41

Багийн нийт дүн:

1. ОХУ – 74 оноо

2. АНУ – 65

3. Япон – 63

4. Канад – 53

5. Хятад – 50

6. Гүрж – 22

7. Итали – 20

8. Чех – 15

9. Герман – 8

10. Украин – 8

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top