ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг Томас Бахтай уулзлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа. Уулзалтын үеэр Б.Баттүшиг “Бээжин-2022” өвлийн олимпын наадам өндөр түвшинд зохион байгуулагдаж байгааг онцлон талархал илэрхийлэв.

Мөн энэ удаагийн олимпод Монгол Улс гүйлтийн цанын төрлөөр хоёр тамирчинтай оролцож байгааг дурдан цаашид Монгол Улсад өвлийн спортын төрлүүдийг онцгой анхааран хөгжүүлэх, өвлийн спортын төрлүүдийг нэмэхэд шаардлагатай ажлуудын төлөвлөгөөг танилцуулж, санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(61.115.30.9) 2022 оны 02 сарын 14

Su Batboldyn khuu zugeer l shouchin

0  |  0
Балай(43.242.243.144) 2022 оны 02 сарын 14

Энэ балай нөхөр

0  |  0
Top