Шалгагдаж буй нийт зээлийн 69.2% нь барьцаа хөрөнгө ХҮРЭЛЦЭЭГҮЙ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, чанаргүй болж шүүхийн шатанд шилжсэн нэр бүхий зээлдэгчдийг өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр олон нийтэд зарласан. Үүний дараа буюу  нэгдүгээр сарын 31-ний өдөр Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн багцын мэдээллийг албан ёсоор зарласан юм.

Тэгвэл нэгдүгээр сарын 20-ноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн ажлуудынхаа талаар мэдээллийг Хөгжлийн банкны удирдлагууд өнөөдөр /2022.02.25/  өглөө. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нартай 55 удаагийн уулзалт хийж 49.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ.

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын тушаалаар Хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн нийт 66 зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зээлийн зарцуулалт, барьцаа хөрөнгийн чанар, байдлыг газар дээр нь хянан шалгаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хяналт шалгалтын ажлын гүйцэтгэл 75 хувьтай байна.

Өнөөдөр өгсөн мэдээллээс үзэхэд, 3,199.37 тэрбум төгрөгийн дүн бүхий нийт зээлийн 69.2 хувь нь барьцаа хөрөнгө хүрэлцээгүй гэсэн дүгнэлтийг хийжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top