Тервел Длагнев Лондоны олимпын медалиа авлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 09

Америкийн бөх Тервел Длагневт 2012 оны Лондоны олимпын хүрэл медаль гардуулах ёслол энэ сарын 7-нд Линкольн хотод боллоо.

Шагналыг ОУОХ-ны гишүүн, 1976 оны олимпын наадмын медальт Анита Дефранц гардуулан өгсөн байна.

Арван жилийн дараа медаль олгож байгаа нь допингийн асуудалтай холбоотой. 2012 оны олимпын чөлөөт бөхийн 120 кг-ийн жингийн аварга Артур Таймазов (Узбекистан), мөнгөн медальт Давид Модзманашвили (Гүрж) нарын сорьцоос допинг илэрсэн. Ингээд ОУОХ-ноос алтан медалийг тэдэнд ялагдсан Билял Махов (ОХУ), Комейла Гасеми (Иран) нарт олгож, хүрэл медалийг Америкийн Тервел Длагнев, Казахстаны Даулет Шабанбай хоёрт өгөх шийдвэр гаргасан юм.

Длагнев 2016 оны Риогийн олимпод оролцож, тавдугаар байр эзэлж байсан. Одоо Небраска мужийн их сургуулийн багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top