Аваргуудын лиг: Интер Ливерпулийг талбай дээр нь ялсан ч хасагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 09

Өчигдөр шөнө Аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолтууд явагдлаа. Италийн Интер баг Английн Ливерпулийг нутагт нь 0:1 ялсан ч хоср тоглолтын нийлбэрээр дараагийн шатанд шалгарч чадсангүй. Италийн багийн тоглогч Санчес 63 дахь минутад улаан хуудас авснаар багаа хөөдлөө. Ливерпуль багийн талбай дээрээ ялагдаагүй цуврал нэг жилийн дараа 28 тоглолтын дараа тасарлаа.

Өнөөдөр Реал Мадрид – ПСЖ, Манчестер Сити – Спортинг багуудын тоглолт болно.

Аваргуудын лиг

1/8 финал

Ливерпуль Англи – Интер Итали 0:1 (0:0, 0:1)

Энфилд

Гоол: 0:1 – 61 Мартинес.

Ливерпуль – Алиссон, Александер-Арнолд, Матип, ван Дейк, Робертсон, Тиаго Алькантара (Хендерсон, 65), Фабиньо, Жонс (Кейта, 65), Салах, Мане, Диогу Жота (Диас, 83).

Интер – Ханданович, Думфрис (Дармиан, 75), де Врей (Д`Амброзио, 46), Шкриньяр, Бастони, Перишич, Видаль, Брозович (Гальярдини, 75), Чалханоглу (Весино, 83), Санчес, Мартинес (Корреа, 75).

Шар хуудас: Диогу Жота (40), Санчес (45), Видаль (45), Робертсон (47), Мане (70), Бастони (85), Гальярдини (90).

Улаан хуудас: Санчес (63).

Эхний тоглолт: 2:0

Германы Бавари Австрийн Ред Буллыг 7:1 бут ниргэсэн. Бавари Аваргуудын лигт долоон удаа нэг тоглолтод 7-гоос илүү гоол хийсэн амжилтаар тэргүүлж байна.

Бавари Герман – Ред Булл Австри 7:1 (4:0, 3:1)

Альянц-Арена

Гоол: 1:0 – 12, пенальти Левандовски, 2:0 – 21, пенальти Левандовски, 3:0 – 23 Левандовски, 4:0 – 31 Гнабри, 5:0 – 54 Мюллер, 5:1 – 70 Кьергор, 6:1 – 83 Мюллер, 7:1 – 85 Сане.

Бавари – Нойер, Зюле (Ньянзу, 66), Эрнандес (Упамекано, 60), Павар, Гнабри (Сарр, 46), Киммих, Мусиала (Рока, 66), Мюллер, Левандовски, Коман (Шупо-Мотинг, 66), Сане.

Ред Булл – Кен, Кристенсен, Вебер, Соле (Пионтковски, 46), Ульмер, Камара (Тиджани, 67), Зайвальд (Сучич, 46), Капальдо, Ааронсон, Адаму (Кьергор, 61), Адейеми (Шешко, 62).

Эхний тоглолт: 1:1

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top