Ази тивийн өвлийн спортын анхдугаар наадам болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

"Бээжин 2022" өвлийн паралимпын 13-р наадам үргэлжилж байна. 

Манай тамирчид Паралимпын наадмын тэмцээнүүдэд оролцохын зэрэгцээ Монгол Улсын баг тамирчид, төлөөлөгчдийн тэргүүн, БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, багийн ахлагч Монголын Үндэсний Паралимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, Азийн Паралимпын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Спорт ба Эмэгтэйчүүд комиссийн дарга Н.Оюунбат нар албан ёсны олон уулзалтууд хийж, үр дүнтэй, ач холбогдолтой ажлууд өрнөсөөр байна.

Тухайлбал, 2017 онд АБУ ДАБИ хотод болсон Олон Улсын паралимпын хорооны чуулганаар анх сонгогдож, өнгөрсөн 2021 онд цахимаар явагдсан Олон Улсын Паралимпын хорооны чуулганаар дахин улиран сонгогдсон ОУПХ-ны ерөнхийлөгч, Бразил улсын иргэн Эндрю Парсонтой уулзсан бол Азийн Паралимпын хорооны гүйцэтгэх захирал, Марокко улсын иргэн Тарек Соуэл Жанчхүүгийн даваан дахь тамирчдын тосгонд байрлаж байгаа Монголын багийн штабыг зорин ирж, санал бодлоо солилцон, хийж хэрэгжүүлэх томоохон ажлуудаасаа танилцууллаа.

Азийн Паралимпын хорооноос 2026 оны Өвлийн Паралимпын наадмын өмнө Азийн Өвлийн Паралимпын наадмыг санаачлан явуулахаар болжээ.

Энэ наадам нээлттэй хэлбэрээр, 2026 оны өвлийн паралимпын наадамд оролцох эрх олгох зорилгоор зохиогдох юм. Нээлттэй явагдах хэдий ч Ази тивийн тамирчдад наадмын медаль олгохоор шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top