Д.Рагчаа гарьдын хүү сүмо бөхөд хүч үзнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Японы Осака хотод гуравдугаар сарын 13-нд мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээн эхэллээ.

Тус тэмцээнд Монголын 20 бөх зодоглох байснаас макүшита зиндааны Дэванорюү Т.Тэмүүлэн гэмтэл, Хокүтэнкай Г.Сүхбат ковидийн улмаас барилдсангүй. Гэхдээ ирэх тэмцээнээс монгол сүмочдын арми нэгэн удамт бөхөөр эгнээгээ өргөжүүлнэ. Архангай аймгийн Булган сумын уугуул, Улсын гарьд Д.Рагчаагийн хүү Р.Жамьянтогтох мэргэжлийн дохёнд хүч сорихоор Японд очоод байна.

Д.Рагчаа гарьдын хүү гэхээр дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ хүү болж байгаа юм.

Р.Жамьянтогтох хүү Асасэкирюү Б.Дашнямын Такасаго дэвжээнд элсэхээр болоод бэлтгэл, дадлагадаа гараад байна. Одоо мэргэжлийн сүмод Японы домогт аварга Тайхогийн хоёр ач хүү барилдаж байгаа. Манай бөхчүүдээс комүсүби Хоошёорюү их аварга Асашёорюүгийн ач дүү, Чиёошёома Улсын арслан Б.Ганбаатарын хүү,  Токисоүма нь Дархан аварга Г.Өсөхбаярын ах Улсын харцага Г.Батбаярын хүү, Хокүтэнкай комүсүби асан Тамавашигийн ач дүү юм.
 

Монгол бөхчүүд хаврын тэмцээнд

Ёкозүна Тэрүнофүжи 2-1

Комүсүби Хоошёорюү 1-2

Маэгашира Ичиножёо 2-1

Тамаваши 1-2

Кирибаяма  2-1

Чиёошёома  2-1

Жюүрёо

Азүмарюү С.Тодбилэг 2-1

Миторюү Б.Төрболд 2-1

Дайшёохо Ч.Шижирбаяр 2-1

Макүшита

Дэванорюү Т.Тэмүүлэн гэмтэл

Оошёоүма П.Дэлгэрбаяр 1-1

Хокүсэйхо Э.Даваанинж 1-0

Тамашёохо Э.Энхманлай 1-1

Токисоүма Б.Анхбаяр 0-2

Араүма Б.Төртогтох 1-0

Хокүтэнкай Г.Сүхбат ковидийн улмаас барилдаагүй

Санданмэ

Сакигакэ Я.Баттүшиг 0-1

Хокүтомарү Н.Чинзориг 1-1

Саданохикари Д.Наранцогт 1-0

Жонокүчи

Котокэнрюү Г.Билгүүн 1-0

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.190.133) 2022 оны 03 сарын 16

Ийм байдалтай харагдахаар хол явахгүй л юм шиг байх юм, гэхдээ амжилт хүсье ээ, харагдах байдал, харц нэг л өөр байдаг даа.

0  |  0
Зангараа(98.185.22.172) 2022 оны 03 сарын 16

Бяртай биш мээмтэй л юм шиг бна.

0  |  0
Top