Жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэхэд өсвөр насныхныг оролцуулна

2022 оны 03 сарын 16

Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд өсвөр насныханг оролцуулах арга зүйг боловсруулж байна.

“Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд өсвөр насны охид хөвгүүдийг татан оролцуулах нь” мэдлэг, хандлага, зан үйлд нөлөөлөх дэмжих бүлгийн туршилтын (лабаратори) сургалтыг “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх 9198-МОН” төслийн хүрээнд зохион байгууллаа.

Ингэснээр өсвөр насныханд зориулсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх дэмжих бүлгийг ЕБС-ийг түшиглэн ажиллуулах арга зүйг нэвтрүүлэхэд нэг алхам ойртож байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Сургалтын үр дүнд суурилж нийт 10 бүлэг хичээлийн агуулгыг сайжруулах бөгөөд цаашид төслийн зорилтот бүлгийн хоёр дүүргийн 200 гаруй өсвөр насныханг сургалтад хамруулах юм.

Туршилтын сургалт гуравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд нийслэлийн 76-р сургууль дээр болж, тус сургуулийн 10 охин, 10 хөвгүүн хамрагдлаа.

Оролцогчид дэмжих бүлэг, жендэрийн тухай ойлголт, охид-хөвгүүдийн бүлгийн тусгай хичээл зэрэг агуулгаар нийт 10 цагийн хичээлийг 2 өдөрт судалсан.  Сургалтын өмнөх сорилын үзүүлэлтээр оролцогчдыг мэдлэг, ойлголт 18-20 хувьтай байсан бол сургалтын дараах сорилд 80-85 хувьтай ахиц гарсан байна.

Эдгээр үйл ажиллагаа нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд хэрэгжиж байна. Хэвлэлийн Хүрээлэн энэхүү төсөлд "Монгол-Өрх" сэтггэл зүйн хүрээлэнтэй хамтран “Зан үйл, хандлагад нөлөөлөх мэдээлэл харилцааны үйл ажиллагаа”-г хэрэгжүүлэгч зөвлөх байгууллагаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top