Аваргуудын лигийн Шөвгийн наймд Италийн баг үлдсэнгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 17

Өчигдөр шөнө Аваргуудын лигийн 1/8 финалын тоглолтууд явагдаж, Шөвгийн наймд тоглох багууд тодорлоо.

Английн Челси Францын Лиллийг төвөггүй ялж, шалгарсан бол Италийн алдарт Ювентус талбай дээрээ Испанийн Вильярреалд бут ниргүүлж, гурван жил дараалан Аваргуудын лигээс энэ шатанд мултарсан.

1/4 финалд Англи, Испаниас тус бүр 3, Герман, Португалаас тус бүр нэг баг шалгараад байна. Реал Мадрид, Ливерпуль, Бавари, Манчестер Сити, Челси, Атлетико, Бенфика, Вильярреал багуудын сугалаа маргааш буюу энэ сарын 18-нд Ньонд явагдана.

Эхний тоглолт дөрөвдүгээр сарын 26, 27, хариу тоглолтууд тавдугаар сарын 3,4-нд болох юм.

Аваргуудын лиг

1/8 финал

Лилль Франц – Челси Англи 1:2 (1:1, 0:1)

Пьер-Моруа

Гоол: 1:0 – 38, пенальти Йылмаз, 1:1 – 45 Пулишич, 1:2 – 71 Аспиликуэта.

Лилль – Лео Жардим, Челик (Веа, 58), Фонте, Ботман (Онана, 58), Тиагу Джало, Гудмундссон (Брадарич, 78), Андре, Шека, Бамба (Гомес, 78), Йылмаз, Дэвид (Бен-Арфа, 77).

Челси – Менди, Аспиликуэта, Тиаго Силва, Рюдигер, Кристенсен (Чалоба, 33), Алонсо, Ковачич (Маунт, 46), Жоржиньо (Лофтус-Чик, 74), Канте, Пулишич (Лукаку, 74), Хавертц (Зиеш, 83).

Шар хуудас: Чалоба (34), Гудмундссон (42), Фонте (90).

Эхний тоглолт: 0:2

Ювентус Итали – Вильярреал Испани 0:3 (0:0, 0:3)

Альянц Стэдиум

Гоол: 0:1 – 78, пенальти Жерар Морено, 0:2 – 85 Пау Торрес, 0:3 – 90, пенальти Данджума.

Ювентус – Шченсны, Данило, Ругани (Дибала, 79), де Лигт, Де Шильо, Куадрадо, Рабьо, Локателли (Бернардески, 83), Артур, Мората (Кин, 86), Влахович.

Вильярреал – Рульи, Орье, Альбиоль, Пау Торрес, Эступиньян, Пино (Чуквуэзе, 65), Тригерос (Коклен, 64), Капу, Парехо (Педраса, 86), Ло Чельсо (Жерар Морено, 74), Данджума.

Шар хуудас: де Лигт (90).

Эхний тоглолт: 1:1

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top