Ёкозүна Тэрүнофүжи гэмтэж, тэмцээнээс гарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 18

Мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн Осака хотноо үргэлжлэн явагдаж байна.

Өчигдөр (2022.03.17) Тамавашид унаж, хоёр дахь ялагдлаа амссан ёкозүна Тэрүнофүжи өнөөдрөөс барилдахгүй боллоо.

Түүнтэй оноолт таарсан байсан Оношёо барилдалгүй даваа авлаа.
 


Тэрүнофүжи баруун өвдгөө гэмтээжээ. Тэрээр хоёрдугаар сарын сүүлээр коронвирусний халдвар авсан. Эдгэрээд бэлтгэлдээ гарсан ч бэлтгэл ханаагүй байгааг нь Исэгахама ояката хэлж байсан билээ.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
GG_Mng(203.91.114.64) 2022 оны 03 сарын 19

Ямар нүгэл билээ. Андуураагүй биз\n

0  |  0
Зочин(64.119.27.252) 2022 оны 03 сарын 19

За даа. Эртхэн зодог тайл даа. Нүгэл нүдээрээ гарна гэж нэг хэцүү юм бас байна аа

0  |  1
Зочин (66.181.179.95) 2022 оны 03 сарын 18

Сумогийн томчууд угаасаа л тэгдэг дээ, эхлээд ганц хоер уначихвал ямар нэг шалтаг хэлээд башег орхидог

0  |  0
Top