Чөлөөт бөх: Снайдер Коксыг 2 дараалан яллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 18

Энэ сарын 17-нд АНУ-ын Детройт хотод чөлөөт бөхийн шоу болж өнгөрлөө. Шоуны гол барилдаан нь бөх сонирхогчдын хүсэн хүлээж байсан Кайл Снайдер, Жейден Кокс хоёрын халз тулаан байлаа.

Бөхчүүд 97 кг-ын жинд барилдсан. Энэ нь Кайлын үндсэн жин бол Кокс 86, 92 кг-д олимпын хүрэл, дэлхийн 2 алтан медаль хүртэж байсан бөх. Тэд өнгөрсөн жил Токио олимпын эрхийн төлөө барилдах ёстой байсан ч Кокс жин үзэлтэд хоцроод хасагдсан билээ. Тэр цагаас хойш Америкийн бөх сонирхогчид хоёр бөхийн хэн нь хүчтэй талаар марааган өрнүүлсэн. Энэ маргааныг Кайл тайлж, Коксыг 2 дараалан ялсан юм.

Эхний барилдаанд Кокс 5:3 ялж яваад, 5:5 болсон бол хоёрдугаар барилдаанд Кайл итгэл төгс 7:1 яллаа.
 


Шоуны барилдаанууд

145 фунт. Кейси Свидерски - Жесси Мендес – 10:4

153 фунт. Калеб Хенсон - Хантер Гарвин – 8:6

79 кг. Дэвид Макфадден - Митч Файнсильвер - 6:2

65 кг. Эван Хендерсон - Сет Гросс - 13:11

125 кг. Амар Дхеси (Канад) - Дерек Уайт – 12:7

97 кг. Коллин Мур - Нейт Жексон - 4:4

79 кг. Алекс Дирингер - Исайя Мартинес - 4:1

86 кг. Марк Холл - Майлз Мартин - 2:1

70 кг. Алек Панталео - Жордан Оливер - 4:1

70 кг. Жеймс Грин - Зейн Ретерфорд - 4:0

Эмэгтэй

50 кг. Эрин Голстон - Эмили Шилсон - 2:2

72 кг. Кеннеди Блэйдс - Виктория Фрэнсис - 11:1

62 кг. Кайла Миракл - Эмма Брунтил - 8:2

53 кг. Сара Хильдебрандт - Ронна Гросс – 10:0

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2022 оны 03 сарын 18

хаа байсан АНУ-ын юм, тэгээд бөхийн шоу энэ тэр маньд ер нь ямар хамаа байна аа, тэнэг тэнэг юм нийтлэх юм аа

0  |  0
Top