24 ЦАГТ: Коронавирусний 25 тохиолдол батлагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 27

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр коронавирусний нөхцөл байдлын талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлдэг билээ. 

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 25 тохиолдол батлагдсан байна. Өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй. 

Шинээр бүртгэгдсэн тохиолдол
 

  • Улаанбаатарт - 13
  • Орон нутагт - 12

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 374, гэрийн хяналтанд 1214 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 53 нь хүүхэд, 15 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 48 хүний бие хүнд, 11 хүний бие нэн хүнд байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top