Катар 2022: Канадын шигшээ баг эрхээ авлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Өнөөдөр өглөө 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий Хойд Америкийн хэсгийн урьдчилсан шатны тоглолт болж, Канадын баг Ямайкийг 4:0 бут ниргэн, дэлхийн аваргад оролцох эрхээ авлаа.

Канад хэсэгтээ 28 оноотой тэргүүлж байгаа бөгөөд сүүлийн тойрогт ялагдсан ч гурваас доош унахгүй болсон. Энэ хэсгээс гурван баг ДАШТ-д шууд оролцож, дөрөвдүгээр байрт орсон нь өөр тивийн багтай нэмэлт халз тоглолт хийх юм.

Канадын шигшээ түүхэндээ хоёр дахь удаагаа дэлхийн аваргад оролцоно. Өмнө нь тэд 1986 оны ДАШТ-д тоглож байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top