Б.Баттүшиг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны Гишүүдийн хурлаас зарласан ээлжит чуулган өнөөдөр "Шангри-Ла" зочид буудалд болж байна.

Ээлжит чуулганаар
 

1. Мандатын комиссын илтгэлийг хэлэлцэж батлах

2. МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх

3. МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайланг хэлэлцэх

4. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явуулах

5. Дэд ерөнхийлөгчийн сонгууль явуулах

6. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах

7. Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулах зэрэг асуудлаг хэлэлцсэн. Үүнээс хамгийн сонирхол татсан нь МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд

Батболдын Баттүшиг (ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч)

Халтмаагийн Баттулга (Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч)

Энэбишийн Мөнх-Очир (Монголын буудлага спортын холбооны Дэд ерөнхийлөгч) нар нэрээ дэвшүүлсэн.

Гэвч Х.Баттулга нэрээ тасанаар өрсөлдөөн Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нарын хооронд өрнөлөө.

Ингээд сонгуулийн дүнгээр Б.Баттүшиг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. 151-12 илт давамгай ялалт байгуулжээ. 

Б.Баттүшиг нь 2017 онд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд “Токио-2020” Олимпийн наадамд оролцсон Монголын багийн ахлагчаар ажилласан.

Тэрээр 2018 онд ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүнээр томилогдож, 2020 онд улиран сонгогдсон билээ. Мөн 2015 онд Монголын бадминтон сонирхогчдын холбооны Ерөнхийлөгч, 2017 оны Дэлхийн бадминтоны холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуульт ажлыг хүлээн авсан. 2020 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон юм. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Onor(192.82.74.116) 2022 оны 03 сарын 29

Авилгачийн хүү авилгач. Энэ одоо шударга ёс тогтоолоо юу?

2  |  0
Зочин(202.9.46.249) 2022 оны 03 сарын 29

Хуц ухна тавьчихсан юм шиг сү хулгайчийн хүүхдээс өөр тавьчих хүн олдохгүй юм байх даа

2  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 03 сарын 29

Женко л биш бол болоо ш дээ

1  |  1
Su giin tojig(66.181.161.12) 2022 оны 03 сарын 29

Su giin tojig byartai bn doo

2  |  0
zuv(66.181.177.74) 2022 оны 03 сарын 28

Tuvshinbayar lalariig songoj baihaar ail ert ingeh baisiin

2  |  1
Top