Монголын дугуйчид ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТ үзүүллээ

2022 оны 03 сарын 30

Засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрүүдэд Тажикистаны нийслэл Душанбе хотноо өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөлөө.  Энэ удаагийн Азийн аваргад 17 орны баг тамирчид 2 жил завсарласны эцэст хурд хүчээ сорьсон юм.

Тус тэмцээнд Монголын дугуйчид түүхийн шинэ хуудсыг нээлээ. Манай дугуйчид 1 мөнгө, 3 хүрэл медаль авч Тажикистаны тэнгэрт нийт 4 удаа Монголын далбааг мандуулан, дэлхийн дугуйчид болсноо харууллаа. Дугуйн спорт мэргэжлийн түвшинд хүрч байж Олимпийн эрх авах ба энэ түвшинд хүрснийг дугуйчид маань батлав.


Амжилтыг тодруулбал:

Тус тэмцээний эхний өдөр багийн 24 км-ийн уралдаанаар эхэлж манай дугуйчид мөнгөн медаль хүртсэн.

Тэмцээний хоёр дахь өдөр манай багаас өсвөр үеийн ангилалын /Men Junior 17-18 нас/ Ганцаарчилсан гараатай 24 км-ийн зайд уралдсан А.Даваажаргал  8 улсын тамирчидтай өрсөлдөж хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний гурав дахь өдөр Элит эмэгтэй /Women Elite/ ангилалд ганцаарчилсан гараатай 24км-т уралдсан ОУХМ Ц.Солонго Хүрэл медаль хүртсэн.

Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр /2022.03.29/ эрэгтэй, эмэгтэй элит бөөн гараатэй уралдаанд манай дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй Элит ангилалд ОУХМ Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртлээ. Казахстаны Игор Чжан, Японы Н.Масуда нар тасарч, барианд зэрэг шахам ороход казах дугуйчин түрүүлж, Японы тамирчн удаалан манай тамирчин хүрэл дээр буув.

Эрэгтэй элит ангилалд өчигдөр 12 улсын 41 тамирчид өрсөлдсөний дунд манай ОУХМ С.Жамбалжамцаас гадна ОУХМ Б.Марал-Эрдэнэ, ОУХМ Б.Мягмарсүрэн, ОУХМ Э.Билгүүнжаргал нар гараанд гарсан юм. Өдөр болсон эмэгтэй элит ангилалд ОУХМ Ц. Солонго 12 улсын 40 тамирчидтай өрсөлдөж 10 байрт орсон.

Манай тамирчин маш сайн өрсөлдсөн бөгөөд Эхний 10 байрт орсон тамирчид бүгд ганц секундын дотор барианд орсон юм.

Монголын баг тамирчид ийнхүү “Тажикистан 2022” Азийн АШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргалаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
длцруө(66.181.189.71) 2022 оны 03 сарын 30

Урьд нь алтан медаль авч байсан юм сан

0  |  0
зочин(103.212.119.145) 2022 оны 03 сарын 30

ямар муухай хувцас өмссөн юм вээ

0  |  0
Top