Африкт харь гарагийнхны шарил олджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05

Руанда улсын Кигала хотын ойролцоох ширэнгэн ойд судалгаа хийх үеэр ойролцоогоор 500 жилийн настай нэгэн нууцлаг булш олджээ. Эхэндээ эрдэмтэд түүнийг эртний суурингийн балгас гэж таамаглаж байсан боловч малтлага хийх үеэр хүмүүсийн ахуй байдалтай төстэй зүйл огт илрээгүй байна . Иймээс энэ нь харь гарагийнхныг бөөнөөр нь оршуулсан булш байж болохыг эрдэмтэд үгүйсгэхгүй байгаа ажээ. Хэрвээ үнэхээр тийм бол харь гараг судлалд шуугиан тарих юм. Булшнаас олдсон араг яс нь хүнийхтэй адилгүй байсныг мэргэжилтнүүд судалгаа хийх үеэрээ тогтоосон бөгөөд харь гарагийнхны булш байж магадгүй гэж үзэж байгаа ажээ. Гэхдээ үхлийн шалтгааныг тодруулж чадаагүй байна. Уг газарт 40 ширхэг булш байсан ба нийтдээ 200 араг яс олджээ. Дашрамд тэдгээр шарил нь маш сайн хадгалагдсан байв. Нууцлаг харь гарагийн биетүүд нь нэлээд чацархаг буюу 2 метр гаруй өндөртэй байсан аж. Булш нь харь гарагийнхны Дэлхий дээр буулгасан десантын багийн нэг хэсгийнхний шарил байж магадгүй гэж хүн судлаачдын зарим нь таамаглаж байна. Тэд дэлхий дээр буусныхаа дараа үхэлд хүргэдэг вирусээр халдварлаж үхсэн байж магадгүй юм. Учир нь харь гарагийнханд дэлхий дээрх өвчнийг тэсвэрлэх дархлаа байхгүй байсан бөгөөд амьсгалын замын өвчнийг үүсгэгч ердийн халдварт вирусээр өвчлөн үхсэн байх магадлалтай. Түүний сацуу тэдний зарим нь амьд үлдэж, буцаж нисэх ёстой байсан байх, учир нь бид булшны эргэн тойрноос сансрын хөлөг болон түүний хэлтэрхий олоогүй гэж эрдэмтэд хэлжээ. «Бид малталтыг цааш үргэлжлүүлнэ, биднийг ямар гэнэтийн гайхалтай зүйл хүлээж байгааг урьдчилан хэлэх аргагүй» гэж тэд ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top