Шинэ долоо хоногийн шуурхай хурал үргэлжилж байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 11

Хурлаар ЭМДЕГ-ын газар, хэлтсүүд өнгөрсөн долоо хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг ярилцахаас гадна орон нутгийн даатгалын хэлтэс, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад ажилласан ажлын хэсэг томилолтын мэдээллээ танилцууллаа.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 21 аймаг, 2 дүүрэгт даатгалын нэгжтэй. Долоо хоногийн шуурхай хурлаар орон нутгийн ЭМДХ-ийн үйл ажиллагааны тайланг сонсдог бөгөөд өнөөдөр Ховд аймаг дахь ЭМДХ-ийн дарга Ч.Уранчимэг болон Баянхонгор аймаг дахь ЭМДХ-ийн мэргэжилтэн П.Оюунжаргал нар мэдээлэл, танилцуулга хийлээ. Үргэлжлүүлэн нэгжүүд энэ долоо хоногт хийгдэх төлөвлөгөөт ажлуудын талаар холбогдох албан тушаалтнууд танилцуулж, мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top