Танкны суманд зургаан хүн өртжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05

Туркийн хилийн ойролцоох Сирийн Кфар-Рума тосгонд танкны суманд дор хаяж зургаан хүн өртөж шархджээ.

Засгийн газрын зэвсэгт хүчин энэ бүс нутаг дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийг намжаахыг хичээж байгаа юм.

Өнөөдөр хүний эрхийг хамгаалагчдын өгсөн мэдээллээр Сирийн Хама хотод сөрөг хүчний талын 20 хүн баривчилагдсан байна. Тус нэгжлэг, баривчилгаа өнгөрсөн баасан гаригт өрнөсөн 300 мянган хүн оролцсон засгийн газрыг эсэргүүцсэн томоохон жагсаалын дараа болсон гэнэ. Мөн хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр алс хязгаарын хот болох Хамад баривчилгаа сүүлийн дөрвөн сарын турш үргэлжилж байгаа юм байна. Мөн энэ хугацаанд засгийн газрын хүчний байгууллагын ажиллагаа болон залхаан цээрлүүлтээс болоод 1400-аад хүн амь үрэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top