Чөлөөт бөх: Буриадын бөх сонирхогчид автобусаар Улаанбаатарт ирнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

Энэ сарын 19-24-нд Улаанбаатарт  Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд Буриадын бөх Арсалан Будажапов оролцоно. Арсалан Киргизийн шигшээ багийн нэрийн өмнөөс барилдах юм. Тэр Улаан-Үдэд бэлтгэлээ базааж байгаа гэнэ.

Буриадын бөхийн холбооноос энэхүү үйл явдлыг тохиолдуулан, Арсаланыг дэмжих, Азийн аварга болгох зорилгоор хөгжөөн дэмжигчдийн том армийг Монголд илгээхээр болжээ.

Улаан-Үд – Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн тусгай автобусыг тэмцээн болох өдөр бүр ажиллуулна. Бөх сонирхогчдын тооноос шалтгаалан, зарим өдөрт 10 автобус ч үйлчлэх юм.
 

Тус холбооны уриалгад “Ах дүү Монголын нутагт болох энэ тэмцээнийг үзэж сонирхохыг урьж байна. Арсаланаа дэмжицгээе. Аялалд эхнэр хүүхэд, анд найз нараа ч дагуулан яваарай. Улаанбаатараар зугаалж, найз нөхөдтэйгээ уулзах сайхан боломж шүү” гэж дурджээ. Балиашгуудад зориулан, Улаанбаатар хотоор аялал, шопинг зохион байгуулах гэнэ.

Арсалан Будажапов 2019 онд Киргизийн иргэн болсон. 2020, 2022 оны Киргизийн аварга. 2020 оны Азийн аварга бөх юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(59.153.115.72) 2022 оны 04 сарын 16

Тивийн аварга үзэгч ихтэй сайхан тэмцээн болно оо.Чөлөөт бөх чи сонирхдоггүй байж болно,энэ нь бусад хүн чам шиг сонирхдоггүй гэсэн үг биш.

1  |  0
Зочин(192.82.70.230) 2022 оны 04 сарын 16

Хаа байсан киргизийн нэр дээр барилдаж байгаа киргиз-буриадын эрлийзийг узэх гэж улс дамжиж явах тэнэг буриад байна гэж нэг л тесеелегдехгуй л байна даа, жаахан амьдралтай юм ярьж бичмээр юм даа

0  |  2
Д.Жаргалсайхан(66.181.161.30) 2022 оны 04 сарын 14

Эх орондоо болж байгаа тивийн аваргыг манайхан өргөнөөр үзэж бөхчүүдээ хөгжөөн дэмжих нь зүйтэй.

1  |  0
Зочин(202.126.89.193) 2022 оны 04 сарын 13

Бөх үзэх гэж өдөрт 10 автобус хүн буриадаас ирнэ гэдэг ч үлгэр байх аа, чөлөөт үзэгчтэй спорт биш ш дээ

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 13

Солиорчихсон амьтан л бөх үзэх гэж тэндээс энэ хүртэл тэнэж явах байх, хоосон зааланд л хэдэн амьтан ноцолдоод өнгөрөх биз

0  |  0
Top