Хонхны баяраар хүлээн авалт, зугаалга хийхгүй байхыг УРИАЛАВ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас бүх шатны боловсролын байгууллага болон багш, эцэг эхчүүдэд хандан төгсөлтийн баяраар хүлээн авалт, зугаалга хийж, өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг уриаллаа.
 

БҮХ ШАТНЫ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА
 

  • Төгсөлтийн баяр тэмдэглэх нэрийдлээр аялал зугаалга, хүлээн авалт зохион байгуулахгүй байх 
     
  • Төгсөлтийн баярыг суралцагч сурсан мэдсэнээ тайлагнадаг арга хэмжээ болгох
     
  • Боловсролын баримт бичгийг хүндэтгэлтэйгээр гардуулж өгөх
     
  • Мэргэжил сонголт, дараагийн шатны боловсролын байгууллагад сурах хүсэл мөрөөдлөө хуваалцдаг хэлэлцүүлэг болгох


БАГШ НАР
 

  • Оюутан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэхээс сэргийлэх
     
  • Хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаас тоног төхөөрөмж, эд материал авахыг ятгах, хууль бус орлого олохоос татгалзах
     
  • Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх  
     
  • Хүүхдийг гэр бүлийн байдал, хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлахгүй байх сурлагын амжилтыг бодитой үнэлдэг байх
     
  • Хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар өөрийн ажлын амжилтыг урьтал болгохоос сэргийлэх
     
  • Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахгүй, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардахгүй байх, хүлээн авахаас татгалзах 
     
  • Бэлэг сэлт, хээл хахууль авахаас сэргийлэх
     
  • Ажил, үүргээ гүйцэтгэсний төлөө сурагч, эцэг эхээс шан харамж авах, өгөхөөс татгалзах, зуучлахгүй байх
     
  • Төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед хүүхэд, тэдний асран хамгаалагч, эцэг эхийн зөвлөлийг үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд хүргэхгүй байх  
     
  • Хуримтлалын сан үүсгэх гэх мэтээр тэгшитгэж, хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх  
     
  • Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчдаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахгүй байх
     
  • Шударга, үнэн бодит шүүмжлэлд хүндэтгэлтэй хандах


ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИД
 

  • Багш, удирдах ажилтан, байгууллагад бэлэг сэлт, эд материал өгөхгүй байх  
     
  • Боловсролын байгууллагын багш, ажилтныг ёс зүйн зөрчилд орох эрсдэл үүсгэхээс сэргийлэхийг бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид, оюутан сурагч та бүхэндээ зөвлөж байна. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.174) 2022 оны 04 сарын 14

Хонхны баярыг төсвийн мөнгөөр тэмдэглэдэггүй шүү. Энэ баяр бол хүний амьдралд нэг л тохиолдох баяр юм. Энэ баярыг хорих нь утгагүй санагдаж байна. Харин намын баяр мэтийн үйл ажиллагааг хорих хэрэгтэй.

0  |  1
Зочин(192.82.67.111) 2022 оны 04 сарын 13

Овоо доо ийм эрүүл зөв уриалга бас гаргадаг юм байж ээ яам багш нар ч чих халууцуулдаг болоод байгаа бараг уриалга биш журмалсан дээр биз

0  |  0
эцэг эх(103.242.47.14) 2022 оны 04 сарын 13

Аль ч шатны сургуулийн багш нарын ганц том авлига авдаг баяр тиймээс хуулиар хорих хэрэгтэй

1  |  0
Top