Японы сөнөөгч “F-15” онгоц сүйрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05

Японы агаарын хүчний сөнөөгч F-15 онгоц Дорнод Хятадын тэнгис дээгүүр сургуулилтйн нислэг хийж яваад сураггүй алга болжээ.

Мэдээллийн Kyodo News агентлагийн мэдээлснээр Японын эргийн харуулын хөлөг онгоцнууд болон хамгаалах хүчнийхэн онгоцыг хайх ажлыг үргэлжлүүлж байгаа юм байна.

Тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр сүйрэл болсон байж болох газраас усан дээр тогтсон нефтийн толбо болон онгоцны сүүлний хэсгийн үлдэгдэл олдсон нь онгоцыг тэнгисийн усанд унасан байж болохыг баталлаа гэжээ. Гэвч сүйрлийн шалтгаан нь одоогоор тодорхой бус байна. Сөнөсөн F-15 онгоц бусад онгоцнуудын хамт байлдааны сургуулилт хийж байсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top