Хакүход ДЭВЖЭЭ НЭЭХ ЭРХ өгөөгүй нь ялгаварлан гадуурхсан хэрэг

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

Сүмо бөхийн холбооноос 20-иос олон түрүүлж, их аварга болсон хүнд өөрийн нэрээр дэвжээ нээхийг зөвшөөрдөг. Сүмогийн түүхэнд их аварга 6-хан бий. Үүнээс 32 түрүүлсэн Тайхо, 24 түрүүтэй Китаноми, 22 түрүүтэй Таканохана нар эрхээ ашиглаж, дэвжээ нээсэн. Харин 31 түрүүтэй Чиёонофүжи Коконоэ дэвжээг өвлөн авах болсон тул нэрээрээ дэвжээ нээгээгүй юм.

25 түрүүтэй Асашёорюү Японы иргэн болоогүй тул дэвжээ нээх эрхгүй байлаа. Харин сүмо бөхийн бараг бүх амжилтыг эвдэж, 45 түрүүлсэн их аварга Хакүход холбооноос дэвжээ нээх эрх өгөөгүй билээ. Энэ талаар Японы хэвлэлд гарсан нийтлэлийг хүргэж байна.

News-postseven

Шинэ ёкозүна Тэрүнофүжигийн ёкозүна цолтой анхны түрүүгээ авсан мэдээг их аварга Хакүхогийн гэнэт зодог тайлсан мэдээ дарсан нь Намрын тэмцээн өндөрлөсний дараахь өдөр байлаа. 45 түрүүлсэн их аварга ч түүнийг зодог тайлсны дараах амьдралын талаар Сүмо бөхийн холбоо тун таагүй шийдвэр гаргасан юм.

Төмөр замын Хаката өртөөнөөс хурдан галт тэргээр 20 минут, буугаад 3 минут алхахад таны өмнө Нонзоин хэмээх сүмо гарч ирнэ. Энэхүү сүмийн тэргүүн Хаяаши Какүжёо бол их аварга Хакүхогийн Миягино дэвжээний Кюүшюү дэх дэмжигчдийн нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч, Кюүшюү башёг зохион байгуулахад оролцдог “Кюүшюү тамарикай” нийгэмлэгийн тэргүүн асан, том ивээн тэтгэгч. Тус сүм Миягино дэвжээний бөхчүүдийг Кюүшюүд ирэхэд нь байрлуулан, бэлтгэл хийлгэдэг, олон жил Хакүхог дэмжиж ирсэн газар юм.

Манай сэтгүүлч Хаяаши Какүжёотой уулзан ярилцлаа.

Голд нь: Хаяаши Какүжёо

“Маш их түүхэн рекорд тогтоосон ёкозүна шүү дээ. Урьд өмнө хориос дээш түрүүлсэн ёкозүнад Ичидай Тошиёри цол өгч, өөрийн нэрээр дэвжээ нээхийг зөвшөөрдөг байсан. Гэтэл холбооны зөвлөлөөс Хакүхог Ичидай Тошиёри болоход хангалтгүй гэж үздэг байгаа. Энэ бичгийг нь таньдаг өмгөөлөгчдөө үзүүлтэл “Энэ бол яс үндсээр ялгаварлан гадуурхсан хэрэг” гэж хэлсэн. Хэрэв Хакүхо япон хүн байсан бол эрх өгөх л байсан. Сүмо бөхийн холбоо иймэрхүү л газар даа” гэж тэр хэллээ.

Есдүгээр сарын 29-нд зодог тайлсан Хакүхо маргааш нь буюу 30-нд Магаки ояката болсон. Харин Хаяаши Какүжёогийн хэлсэн Ичидай Тошиёри гэдэг нь өөрийн нэрээр Хакүхо ояката болно гэсэн үг байв. Үнэхээр жинхэнэ их аваргуудад л өгдөг эрх. 32 түрүүлсэн Тайхо, 24 түрүүлсэн Китаноүми, 22 түрүүлсэн Таканохана нар ийм эрх авч байсан. Тэгвэл 45 түрүүлсэн Хакүход өгөх нь зайлшгүй зүйл. Сүүлийн үед гэмтэл бэртэл ихсэн, зодог тайлах нь ойртлоо гэж Хакүхогийн талаар ярьж эхэлсэн 2021 оны дөрөвдүгээр сард Сүмо бөхийн холбооны “Сүмо бөхийн уламжлалыг хадгалан хөгжүүлэх шинжээчдийн зөвлөл” гээчээс холбооны тэргүүн Хаккакүд Ичидай Тошиёри олгох үндэслэл алга гэсэн бичиг гардуулснаар байдал өөрчлөгдсөн юм. Энэхүү зөвлөлийг 2017 онд тэр үеийн ёкозүна Харүмафүжигийн хэрэг гарсны дараа 2019 онд байгуулсан. Зөвлөлийн бичигт “Гадаад бөхчүүд хэрэг төвөг их гаргадаг тул тэднийг удирдах, хянах ажлыг сайжруулах хэрэгтэй. Ичидай Тошиёри олгох одоогийн журам хангалтгүй” гэж заасан байлаа.

“Хакүхог зодог тайлахыг хүлээж байсан мэт журмаа өөрчилсөн хэрэг. Ёс зүйн асуудал байн байн сөхөгддөг тул түүнд дэвжээ нээх эрх өгөх ёсгүй гэсэн бодолтой холбооны ояката олон байсан. Харин энэ бичиг тэдний бодлыг дэмжсэн зүйл байлаа” Сүмо сэтгүүлч    

Зөвлөлийн энэ шийдвэрээр Хакүхогийн өөрийн дэвжээтэй болох мөрөөдөл хийсэн алга болсон. Хакүхог зодог тайлахын өмнө Сүмо холбооныхны дунд “Хаяаши Какүжёо холбооны тэргүүн Хакккаүтай энэ бичгийн улмаас маргалдаж, “Кюүшюү тамарикай” нийгэмлэгийн тэргүүнээсээ солигдсон” гэсэн яриа гарсан байв. Энэ талаар тодруулахад Хаяаши үнэхээр тэргүүний ажлаа өгснөө хэлээд сүмогийн холбоонд юу болсон талаар ярилаа.

Сүмогийн холбоо дампуурсан газар

Хаяаши Какүжёо “Долоодугаар сарын тэмцээний өмнө охин минь Хакүход Ичидай Тошиёри олгохгүй болсныг эсэргүүцсэн захидлыг Хаккакү оякатад илгээсэн юм. Гэтэл хачин хариу ирдэг байгаа. Намайг Кюүшюү дэх “Кюүшюү тамарикай” тэргүүний ажлаа өг гэж шаардсан байлаа. Захидлыг охин минь бичсэн. Захиандаа “Миний аав Кюүшюү дэх “Кюүшюү тамарикай” нийгэмлэгийн тэргүүн” гэсэн ганцхан өгүүлбэр оруулсан байсан. Охин минь Хаккакү оякататай уулзаж байсан ч мартсан байж магадгүй гээд биччихжээ...”

Сүмо холбооны тэргүүн Хаккакү

Сүмод орон нутгийн башёг зохион байгуулахад онцгой эрх аван хамтардаг нутгийн нийгэмлэг байдаг. “Кюүшюү тамарикай” бол Кюүшюү башёд оролцдог бөгөөд өөрөөр хэлбэл ивээн тэтгэгч юм. Холбоог дэмждэг, нутгийн томчууд нэгдсэн байгууллага тул тэр ивээн тэтгэгч байгууллагын тэргүүнийг ажлаа өг гэж шаардах нь үнэхээр муйхар хэрэг байлаа.

“Кюүшюү башёг хариуцсан ояката манай оффист утасдаж, ийм бодолтой тэргүүнтэй газартай хамтран ажиллахгүй” гэж хэлсэн гэсэн. Дараа нь Хаккакү тэргүүнээс захиа ирсэн. Захианд Хакүход Ичидай Тошиёри олгох ёстой гэдэг нь танай “Кюүшюү тамарикай” нийгэмлэгийн бодол уу, Хаяаши тэргүүний бодол уу гэж асуужээ. Хэнийх нь ч биш, охины минь, хувь хүний бодол гэж хэлээд тэд ойлгоогүй. Охины захидалд “Хакүхо дэвээ нээх эрх авах ёстой. Өгөхгүй бол энэ нь үндэс угсаагаар ялгаварласан хэрэг болно” гэж бичсэнийг холбооноос айлган сүрдүүлсэн явдал гэж үзсэн. Харин ч намайг тэргүүний ажлаа өг шаардсаныг нь би сүрдүүлэг гэж үзэж байгаа. Гэхдээ нийгэмлэгийн бусад гишүүдээ бодоод эрүүл мэндийн шалтгаанаар гэж хэлээд ажлаа өгсөн”

Нонзоин сүм

Манай сэтгүүлч “Кюүшюү тамарикай” нийгэмлэгт хандаж, Холбооноос ирсэн захиаг үзүүлэхийг хүссэн ч “Захиа ирсэн нь үнэн. Агуулгыг мэдэхгүй. Хаяаши тэргүүн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн” гэсэн хариулт авлаа.

Энэ асуудлын талаар Хаяаши Какүжёо Хакүход өөрт нь ч тайлбарласан байна.

“Хакүхо их гайхсан ч юу ч хэлээгүй. Хакүхо хүн муулдаг хүн биш. Гэхдээ би Миягино дэвжээг сүмдээ байрлуулан дэмжсэн хэвээр байх болно гэдгээ хэлсэн”

Тэрээр Сүмо бөхийн холбоонд урам хугарснаа нуусангүй.

“Сүмогийн холбоо туслаж дэмжиж ирсэн хүнээ шууд л хөөгөөд гаргачихдаг газар. Бодол саналыг нь огт хүлээж авдаггүй. Кюүшюү башёд тасалбар зарагдахгүй үед манай нийгэмлэгийн гишүүдийг худалдаж аваач гэж ичих юмгүй хэлдэг байсан мөртлөө бага зэрэг шүүмжлэхэд л гаргаж орхино. Манай нийгэмлэгийн хэд хэдэн гишүүн гарсан. Хэнийг ч сонсдоггүй ийм л дампуу холбоо. Манай сүм Кюүшюүд сүмо бэлтгэл хийх таван газар гаргаж өгдөг байлаа. Сүмо бөхийн холбооны төлөө шүү дээ”

Сүмогийн холбооноос яагаад Хаяаши Какүжёо тэргүүний ажлаа өгсөн талаар тодруулахад “Хариулт алга” гэсэн л хариу өглөө.  

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Самурай(66.181.178.13) 2022 оны 04 сарын 18

Япончууд угаасаа гадны цагаачдад дургүй үндсэрхэг үзэлтэй хүмүүс. Яая гэхэв. Бүр илүү том дарга нарт долигноод, сөгдөн мөргөөд үзэхгүй юу даа.

0  |  0
тампуу(192.82.76.17) 2022 оны 04 сарын 17

Сумогийн холбоо үнэн дампуу газар байна даа. ялзарсан өтнүүд

0  |  0
Иргэн(192.82.85.27) 2022 оны 04 сарын 18

Монголын их аваргын хүү байж их тэнэг залуу монгол бөхийн удмыг Японтой хутгаж.аль ч үгүй болгосон.

2  |  2
БОД БОД БОД (66.181.161.73) 2022 оны 04 сарын 18

Дэлхийн хаана ч аль ч улс үндэсний соёл ёс заншил даа гадны хүнийг дээгүүр суулгаад байдаггүй. ДАВААЖАРГАЛ ЦЭВЭГНЯМ АНАНД нар юунд найдаж иргэншсэн нь сонин

3  |  0
Зочин Зочин(202.126.89.170) 2022 оны 04 сарын 17

Япошуудын үнэн нүүр төрх

1  |  2
Хэ хэ(202.126.89.230) 2022 оны 04 сарын 24

Мөнхбат аварга их л шаналж өнгөрсөн . Араасаа нэхэлтэй аавийн үг гэж бод .үндэстэн л бол үндэстэн . Хэзээ ч шудрага зүйлийг хайгаад олохгүй шүү . Өөрт нь ашигтай л бол Япон шудрага мэт ааш гаргана , ашиггүй бол самурай зан гарна шүү дээ . Монгол үндэсний бөхөд хэзээ ч Япон хүн аврага болохгүй шүү дээ .

4  |  0
Зочин(64.119.21.237) 2022 оны 04 сарын 15

Хүнийг янз бүрээр хэлээд хэрэггүй юун урвагч байхавдээ

1  |  0
Зочин(66.181.179.55) 2022 оны 04 сарын 15

Одоо тэгээд дараагийн нүүдэл нь юу бхав? Нөгөө нэг муу голоод хаяад чухам хэрэггүй харахгүй тоохгүй муухай баабаа гээд явсан жинхэнэ эх орон руугаа буцъя гэх үү? Ухаантай байл даа бацаанууд аа...

0  |  0
С.Эрдэнэ(150.129.142.235) 2022 оны 04 сарын 15

Даваажаргал маань Японы уламжлалт сумо бөхийн Их аварга гэсэн нэр хүндтэй цолыг авч 45 түрүүг эзэгнэсэн нь маш том амжилт. Тухайн орны сумогийн холбооны асуудал бол бидэнд огт хамаагүй, тэд өөрсдийн дүрэм журмаар шийдвэрээ гаргана. Нөгөө талаар энэ улсын жишээг аваад монголчууд бид гадны хүмүүсийг бас Монголд их эрхтэй байлгаж болохгуй юм шүү ...

0  |  0
Зочин(139.5.217.153) 2022 оны 04 сарын 16

М.Даваажаргалын буруу байхгүй.хань ижил үр хүүхэдээ бодож Японы иргэн болсон биз урвагч аар нь дуудах хэрэггүй.хүн хүний хувь тавилан өөр өөр шүүдээ хийморьтой сайхан хүү алзахгүйдээ дэвжээ яахавдаа амь нас биш болно доо. Сайн хүний үр сүүтэй гүүний унага хаа ч явсан газардахгүй!!!

8  |  3
Ц. Эрдэнэбат(202.126.90.73) 2022 оны 04 сарын 16

Р. Чойном: - Хүний нутгийн шороо Алт байгаад яахав дээ\nХүсэл нь өөр бүсгүй эхнэр болоод яахав дээ...гэж хэлсэн байдаг!

1  |  3
МУ Иргэн(202.9.41.8) 2022 оны 04 сарын 14

Мөнхадда нь байхад болно шүү дээ...

0  |  1
Үнэн(66.181.161.121) 2022 оны 04 сарын 16

Монголчуудад ямар хамаа байна. Мөнхбатын Даваажаргал Японы иргэн болсон тэр хүний л хувь тавилан юм даа. Цаашаа сэтгэлтэй эх орон, ээжээс нь үнэтэй хөрөнгө нэр алдар ажээ.

4  |  4
Orkuudad helehed(192.82.86.212) 2022 оны 04 сарын 14

Orkuudaa, manai hun holboog n bazah geed bainaa. maluudaa. hicheelee hiij baihguidee.

0  |  0
Цагаан шүхэрт (64.119.29.144) 2022 оны 04 сарын 17

Заавал тэр дэвжээгээр яахав дээ, өөр сонирхолтой ажил, бизнзес\n хийхгүй юү, эх орондоо ирэхгүй юү.

4  |  2
иргэн(64.119.21.231) 2022 оны 04 сарын 15

сэгсгэрч гэсэн ээж минь сиймхийч гэсэн шэр минь гэдэг дээ эх орноос минь сайхан газар хаана байх вэ унасан ч гэсэн хорс нь зоолхон шуу

0  |  3
Зураг (150.129.142.89) 2022 оны 04 сарын 16

ХАА ГАЗАР УРВАГЧ НАРЫГ ИЙМ Л ТАВИЛАН ХҮЛЭЭЖ БАЙДАГ.

4  |  6
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 04 сарын 16

Yadaj Molom shig yls turiin tsagaacn bol yahav .Ed shunaliin aldariin urvagchid yamar baidagaa medeh eregtei.Mongoliin esreg sunaltan urvagcnid odoo yaya gehev.Mongold heegvi Dvlzengvvd.Mongold baigaa ar ger ah turluus ni mash undur tatvar jil bvr uls avdag bolvol taarna.MONGL uls tatvariin hyyliandaa ene talaar tatvariin shine huli gargah heregtei.

1  |  3
ррь(66.181.161.39) 2022 оны 04 сарын 14

энэ одоо хужаа юм уу

0  |  1
ггэ(103.161.242.20) 2022 оны 04 сарын 16

болох ёстой зүйл болж хохинээ монголоосоо урвасан хүн хохь чинь

2  |  5
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 16

Даваажаргал монголд бол мөнгө хөөсөн л нэг гар, хатуухан хэлбэл урвагч, японд бол нэг муу цагаач, өөр юу ч биш

3  |  8
Top