Карелин: Чөлөөт бөхийн мэргэжлийн лиг бол асар том төсөл

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

Өнөөдөр / 2022.04.14/ чөлөөт бөхийн ертөнцөд анхаарал татаж байгаа нэгэн зүйл бол удахгүй эхлэх ОХУ-ын мэргэжлийн чөлөөт бөхийн лиг Poddubny Wrestling League. Гадаадын тэмцээнд оролцох эрхээ хасуулсан Оросын спорт бөхийн холбооноос шагналын супер сантай лиг байгуулж байгаагаа зарлан, гадаадын тамирчдыг уриад байгаа билээ. Лигийн эхний тэмцээн тавдугаар сарын 19-20-нд болно.

Poddubny Wrestling League лигийн талаар сэтгэгдлээ олимпын 3 удаагийн аварга, сенатор Александр Карелин ярьсан байна.

Александр Карелин “Лигийн тэмцээний эхний шатанд мянган тамирчин оролцож, 18 дэвжээн дээр зэрэг барилдана гэхээр нэг л сүрдмээр сонсогдож байна. Гэхдээ эр хүн зоригтой бол гэдэг дээ. Манай холбооны энэ зоригтой төсөлд би их найдлага тавьж байгаа. Дэлхийн хэмжээний төсөл. Гэхдээ эхлээд гадаадын олон тамирчин ирнэ гэж хүлээгээд хэрэггүй. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, үндэсний холбоодтой сайн ярилцах шаардлагатай. Гадаадын ямар нэг бөх манай лигийн тэмцээнд оролцоод маргааш нь дэлхийд барилдах эрхээ хасуулж, шийтгүүлээд байж таарахгүй. Харин тэмцээнд орж чадахгүй болсон дотоодын тамирчдын хувьд маш хэрэгтэй тэмцээн. Гадаадад барилдах эрх сэргэх хүртэл формоо хадгалахад тустай” гэж хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top