Азийн Шинжлэх ухааны паркийн захиргаатай хамтран ажиллана

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

Азийн улсуудын томоохон 162 паркийн гишүүнчлэлтэй Aзийн Шинжлэх ухааны паркийн захиргаатай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Aзийн Шинжлэх ухааны паркийн захиргааны Ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал болон холбогдох төлөөлөл оролцлоо.

Талууд дараах гол асуудлаар хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал:

  • Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл дээр зөвлөгөө өгөх, бусад орны туршлагаас хуваалцах
  • Шинжлэх ухааны паркийн ТЭЗҮ-ийг хамтран гүйцэтгэх, санхүүжилт хөрөнгө оруулалт оруулах боломжтой Солонгос болон бусад орны паркуудтай холбох, зуучлах,
  • Улсын дэмжлэгээр хөгжүүлсэн Солонгосын Шинжлэх ухааны паркийн эрх зүйн орчны судалгааг хуваалцах зэрэг юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top