ААШТ: Мөнгөн медальт Г.Отгонжаргалын барилдааны бичлэгүүд

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 22

"Буянт-Ухаа" ордонд болж байгаа Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Г.Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ.

Түүний жинд таван бөх тойргоор барилдаж, манай бөх гурав ялж, нэг ялагдсан юм.

Г.Отгонжаргал залуучуудын Дэлхийн аварга болон залуучуудын Азийн хошой аварга Японы Үми Имайд 3:10-аар ялагдсан.

Казахстаны Алтин Шагаеваг 11:1-ээр ялсан.

Узбекистаны Сардиназ Жиенбаеваг цэвэр ялсан.

Энэтхэгийн Сушма Шокеенийг 15:5-аар ялснаар мөнгөн медалийн эзэн боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top