Артур Бетербиев Канадын нэр дээр тулалдана

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 22

Мэргэжлийн боксын WBC холбооны хагас хүнд жингийн дэлхийн аварга, ОХУ-ын тамирчин Артур Бетербиев Канадын нэрийн өмнөөс тулалдахаар болжээ. Сүүлийн үеийн улс төрийн байдал, ОХУ, Украины дайн орос тамирчдын хувь заяаг эрс өөрчилсөн. Холимог тулааны UFC, хоккейн NHL лигээс бусад бараг бүх холбоо орос тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй болсон билээ.

WBC холбооны ерөнхийлөгч Маурисио Сулейман “Манай холбоо ОХУ-д тэмцээн зохион байгуулахгүй. Оросын иргэн боксчид манай холбооны аваргын бүсийн төлөө тулалдахгүй. Хэрэв Бетербиев цолоо хамгаалахыг хүсвэл Канадын нэр дээр тулалдаж болно. Тэр Канадад 15 жил амьдарч байна, хүүхдүүд нь тэнд төрсөн, өөрөө ч канад паспорттой. Манай WBC холбоонд хэд хэдэн орос аварга бий. Тэд бүс хамгаалах тулаан хийх боломжгүй” гэж мэдэгдсэн юм.

Бетербиев хамгийн сүүлд 12 дугаар сарын 18-нд АНУ-ын Маркус Брауныг хүнд цохилтоор ялсан. Мэргэжлийн бокст 17 тулалдаж, 17 ялсан. Бүх тулаанаа хүнд цохилтоор дуусгасан аварга билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top