Ираны Халк, Английн аварга биет хоёрын тулаан цуцлагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 22

Сүүлийн үед бокст олны сонирхлыг татах, хандалт их авах гэсэн тулаанууд олон болж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард пауэрлифтерийн Хафтор Бьернссон, Эдди Холл нар тулж, Game of Thrones киноны исланд залуу ялсан билээ.

Энэ сарын 30-нд Английн бодибилдингийн 2 метр өндөр, 150 кг жинтэй, Хорвоогийн хамгийн аймшигтай хүн хэмээх Мартин Форд Ираны Халк хочит 180 кг жинтэй Саджад Гариби нар Лондонд тулалдахаар болоод байв.
 


Тэд өнгөрсөн жилээс нэг нэгнээ олон нийтийн сүлжээгээр доромжилж, олны анхаарлыг татаж эхэлсэн. Хоёрдугаар сард нүүр тулан уулзаж, харцны тулаан хийсэн. Энэхүү харцны тулаанд Форд ялалт “байгуулсан” юм.
 


Бие хаа илт томоос гадна дайчин чанар илүү байв. Тэр гэнэт Халкийг түлхэн унагааж, илт давамгайлсан бөгөөд иран залуу үүнээс болоод эх орондоо ад үзэгдэж эхэлжээ.

Унахдаа бөгсөөрөө тун эвгүй “газардсан” нь шившигтэй хэрэг байлаа. Ялангуяа тэр өрсөлдөгчийнхөө нүдийг эгцэлж харж чадахгүй байсан юм. Аав ээж нь Халктай харьцахаа байж, Халк өөрөө үндэсний телевизээр энэ талаар яриад асгартал уйлж байв. Ингээд Иран Халкийн сэтгэл зүйн асуудлын улмаас тулаан цуцлагдсан байна.
 


Халк телевизээр “Иранд харьж ирээд ээжтэйгээ ярьтал ээж “Энэ бичлэг дээрх хүн миний хүү биш. Миний хүү илүү хүчтэй” гэж хэлсэн.

Одоо гэр бүлийнхэн минь надтай ярихаа ч болилоо. Надад бахархах юм үлдсэнгүй. Унтаж ч чадахгүй байна” гэж ярьж байсан юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
H(66.181.190.189) 2022 оны 04 сарын 27

Hudlaa harts ymar hamaatai tulaldaach

1  |  3
Wrestling(64.119.27.11) 2022 оны 04 сарын 27

Иранд энэнээс илүү бие хаатай чөлөөтөөр бариллдаг бөхчүүд зөндөө байдаг биздээ

10  |  4
lol(66.181.188.88) 2022 оны 04 сарын 26

narrated by english scums

1  |  1
Ah (202.126.89.209) 2022 оны 04 сарын 26

Ilm setgel zuitei hun yaj tilaldah ve huurhii

3  |  1
Top