Ц.Цогбадрах дэлхийн медальтныг ялж, их шөвөгт үлдлээ

2022 оны 04 сарын 23

“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд тав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаан явагдаж байна.

65 кг-ын жинд тэгшитгэлийн барилдаанд Казахстаны Санжар Досжановыг 10:0-ээр ялсан ОУХМ Ц.Цогбадрах шөвгийн наймд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Кыргызстаны Алибек Осмоновтой барилдаж, хүчтэй өрсөлдөгчөө барилдааны төгсгөлд цэвэр дарж хагас шигшээд шалгарлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top