Жоэл Эмбиид Францын иргэн болно

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

НБА лигийн Филадельфи 76ers багийн төвийн тоглогч Жоэл Эмбиид Францын иргэншил авах гэж байна.

Түүний гол зорилго нь 2024 оны Парисын олимпод Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд оролцох гэнэ. Жоэл зургаадугаар сарын сүүлээр Францад очиж, бичиг баримтаа бүрдүүлэх юм.

Эмбиид энэ жил 28 настай. Тэрээр Камеруны Яундед цэргийн офицерийн гэрбүлд төрсөн. Анх волейболоор хичээллэж, Европыг зорих төлөвлөгөөтэй байсан ч 15 настайдаа Хаким Олажьювоныг дууриан, сагсан бөмбөг тоглож эхэлсэн байна. НБА лигийн камерун тоглогч Мба А Мутегийн тусламжтайгаар 16 настайдаа Америкт очиж, мэргэжлийн сагсан бөмбөгч болж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top