Скотти Пиппен Бүх Цаг үеийн Шилдэг тавыг нэрлэлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

НБА лигийн зургаан удаагийн аварга, Чикаго Буллз багийн од асан Скотти Пиппен сагсан бөмбөгийн Бүх цаг үеийн шилдэг таван тоглогчийг нэрлэлээ.

YouTube-ийн TrashTalkProduction сувагт ярилцлага өгөхдөө Скотти “Би өөрийгөө, Майкл Жордан, Мэжик Жонсоныг юуны өмнө оруулна. Орчин үеийн хандлагаар байрлал энэ тэр гээд яах вэ. Тийм болохоор Чарльз Барклиг авдаг юм билүү. Ер нь би хуучны тоглогчдод дуртай хүн. Шакил О’Нилийг бас нэрлэнэ. Байж байгаарай, Барклиг аваад Яннис Адетокунбог оруулна” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top