Самбо бөхийн ДАШТ Киргизэд зохион байгуулагдах боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 06

Энэ жилийн самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээн Туркменистаны Ашхабад, залуучуудын ДАШТ Болгарын Панагюриштэд явагдах товтой байсан ч тухайн хоёр орны бөхийн холбоод тэмцээнийг зохион байгуулж чадахгүй болсноо мэдэгдсэн.

Олон улсын самбо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс хуралдан, насанд хүрэгчдийн дэлхийн аваргыг 11 дүгээр сарын 11-13-нд Киргизийн Бишкек хотод, залуучуудын дэлхийн АШТ-ийг 10 дугаар сарын 14-16-нд Армений Ереван хотод зохион байгуулах шийдвэр гаргалаа.

Харин 2022 оны насанд хүрэгчид, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 2-4-нд Ливанд явагдах билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2022 оны 05 сарын 06

Соц үед орос, монгол, болгар гурав л барилддаг байсан спорт ш дээ, одоо ч нэг их нэмэгдэж шалиагүй л байх

0  |  0
Top