Турк улсын “MEDICAL PARK” сүлжээ эмнэлгийн төлөөллүүд айлчиллаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 11

2022 оны тавдугаар сарын 10-ны өдөр улсын гуравдугаар төв эмнэлэгт Турк улсын “MEDICAL PARK” сүлжээ эмнэлгийн удирдлага, мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийн төлөөллүүд хүрэлцэн ирж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, удирдлагын түвшинд хамтарсан уулзалт хэлэлцүүлэг хийн, цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

 

 

Тавдугаар сарын 11-ний өдөр “MEDICAL PARK” эмнэлгийн зүрхний эмгэг судлалын профессор тус эмнэлгийн зүрх судасны оношилгоо эмчилгээний эмч мэргэжилтнүүдтэй уулзалт хэлэлцүүлэг хийх, тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцан, зарим эмчлүүлэгчийн талаар хамтарсан үзлэг хийж, эмч мэргэжилтнүүдэд сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top