Ахмад ажилтан Д.Уламбаярыг Алтангадас одонгоор шагналаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 07

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Эрхэлсэн ажилдаа амжилт гарган, салбарынхаа шинэчлэлт, өөрчлөлтийг манлайлан ажилласан Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын сургуулийн ахмад ажилтан Дамбын Уламбаярыг Алтангадас одонгоор шагналаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top