Шүдлэн насны морьдын шүдэлгээ болон сэрвээний өндөр хэмжилт явагдаж байна

2022 оны 07 сарын 10

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдаан өнөөдөр шүдлэн насны морьдын уралдаанаар үргэлжилнэ.

Яг одоо Хүй долоон худагт уралдаанд оролцох шүдлэн насны морьдын шүдэлгээ болон сэрвээний өндрийг нь хэмжиж үйл явц үргэлжилж байна. Үүний дараа сэрвээний өндрийн стандартад тэнцсэн шүдлэн насны морьд гарааны зурхай руу хөдөлгөөн үйлдэнэ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.108.11) 2022 оны 07 сарын 11

МОНГОЛ МОРЬД БИЕРХҮҮ ТОМ БОЛООСОЙ , БӨХЧҮҮДЭЭ БАС ӨНДРИЙГ НЬ ХЭМЖ

1  |  0
Top