Шүдлэн насны 233 хүлэг шандсаа сорихоор гарааны зурхай руу хөдөллөө

2022 оны 07 сарын 10

- Шүдлэн насны 233 хүлэг шандсаа сорихоор гарааны зурхай руу хөдөллөө -

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдаан өнөөдөр Хүй долоон худагт шүдлэн насны морьдын уралдаанаар үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны морины уралдаанд нийт 412 морь бүртгүүлснээс 233 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж, гарааны зурхай руу хөдөллөө.

Уралдаанд оролцох шүдлэн насны морьдын шүдэлгээ болон сэрвээний өндрийг нь хэмжиж, сэрвээний өндрийн стандартад тэнцсэн шүдлэн морьдыг ийнхүү мордууллаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.81.62) 2022 оны 07 сарын 11

ганцхан сэрвээний өндөрөөр хэмжидэг нь учир дутагдалтай байна. шүдлэнгийн айргын тавд 2-3 эрлийз үрээ байна даа. түрүүлсэн халзан үрээ яалт ч үгүй эрлийз байна. ер нь сэрвээний өндөрөө дагаад намхан, их урт,галбир муутай адуу олширлоо

0  |  0
Top