ШҮДЛЭН | П.Батсайханы хурдан хүлэг торгон жолоогоо өргүүллээ

2022 оны 07 сарын 10

Zindaa.mn сайтын сурвалжлах баг Хүй долоон худгаас мэдээлж байна.

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, "Шунхлай групп"-ийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы Ум тамгатай, тогоруу зээрд халзан үрээ түрүү магнай болж, унасан  хүүхэд, уясан эзэн, хурсан олныг баясгалаа. 800 дугаартай хурдан шүдлэнг Цогтбаатарын Пүрэвбаатар хэмээх 12 настай хүү хурдлуулжээ.

Шүдлэн насны морины уралдаанд нийт 412 морь бүртгүүлснээс 233 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж, шандсаа сорьсон юм.

АЙРГИЙН ТАВЫН ХУРДАН ХҮЛГҮҮД:

Түрүү магнай - Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, "Шунхлай групп"-ийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы Ум тамгатай, тогоруу зээрд халзан үрээ. 800 дугаартай хурдан шүдлэнг Цогтбаатарын Пүрэвбаатар хэмээх 12 настай хүү хурдлуулжээ.

Аман хүзүү - Улаанбаатар хот, Баянгол дүүргийн уяач Далайгийн Батбаярын агт олом тамгатай хул. Унаж, хурдлуулсан хүүхэд-525 дугаартай, Буянтогтохын Баттөр, 10 настай.

Айргийн гурав - Төв аймгийн Зуунмод сумын уяач Самбуугийн Батдоржийн зуузай тамгатай халтар үрээ. Морийг 165 дугаартай, Пүрэвсүрэнгийн Чингүүн 11 настай хүү унаж хурдлуулав.

Айрын дөрөв - Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул, Аймгийн алдарт уяач Сэлэнгэ сайханы галтын сартай хас тамгатай, хонгор халзан үрээ. 963 дугаартай шүдлэнг унаж, хурдлуулсан хүүхэд - Цагаанчулууны Улаанхүү, 12 настай.

Айргийн тав - Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Балдоржийн Баярдожийн хээр үрээ. 99 дугаартай шүдлэнг Батбаярын Баяртулга хэмээх 11 настай хүү унаж, хурдлууллаа.

6 дугаар байр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын онги тамгатай хүрэн халзан үрээ. Морийг 201 дугаартай, Нямдоржийн Билэгтсайхан хэмээх 11 настай хүү унаж, хурдлууллаа.

7 дугаар байр: Хөвсглө аймгийн Рашаанд сумын уяач Цэрэндоржийн Амарсанаагийн ширээтэй чойдон тамгатай хар үрээг 481 дугаартай, Сэнгэдоржийн Пүрэв-Очир хэмээх 9 настай хүү унаж, хурдлууллаа.

8 дугаар байр: Өмнөговь аймгийн Баяндалай сумын уяач Раднаагийн Бадрахын чандмань хүрэн зээрд үрээ. Морийг 179 дугаартай, Ууганбаярын Мягмарсүрэн 8 настай хүү хурдлууллаа.

9 дугаар байр: Төв аймгийн Аргалант сумын уяач Дорлигжавын Амгалан баатарын саран дэвсгэртэй, чандмань тамгатай халтар үрээ. Морийг 590 дугаартай, Наранцэцэгийн Төгөлдөр хэмээх 9 настай хүүх хурдлууллаа.

10 дугаар байр: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уяач Цэрэнбатын Чимэдбавуу хээр үрээг 702 дугаартай, Батдоржийн Батхүү хэмээх 12 настай хүү унаж, хурдлуулав.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top