[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Хөмсгөө өтгөн болгох ХЯЛБАР АРГУУД

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 23

Өтгөн бөгөөд сайхан хөмсөгтэй болохын тулд хөмсгөө хэрхэн арчлах талаар дараах зөвлөгөөг бэлтгэлээ.


Цайны модны тос түрх

Цайны модны тос нь хөмсөгний ургалтыг дэмждэг. Өдөр бүр хөмсгөндөө цайны модны тос түрхэхэд хөмсөгний үс бат бэх бөгөөд өтгөн болох аж.

Хөмсгөө зас

Хөмсгөө засах нь үснийх нь ургалтыг эрчимжүүлж, өмнө байснаас өтгөн болгоход тустай юм. 

Кокосын тос түрх

Кокосын тосыг хүмүүс хоол хүнсэндээ их хэрэглэх болсон. Үүнийг мөн үс, арьс, хөмсгөндөө түрхэхэд эерэг нөлөө үзүүлдэг байна. Кокосын тосыг хөмсөг, үсээ өтгөрүүлэхэд ашигладаг. Хөмсгөндөө кокосын тос түрхэж хоносноор хүссэн үр дүндээ хүрнэ.

Лаванда цэцгийн тос

Лаванда цэцгийн тос нь тайвшруулах үйлчилгээтэйгээс гадна үс уналттай тэмцэхэд тусална. Иймээс хөмсөгний тань үс унаад байвал лаванда цэцгийн тос болон хандыг хөмсгөндөө түрх. Ингэснээр хөмсөг өтгөрч, үснийх нь ургалт нэмэгддэг. 

 

Top