С.Мөнхбат аварга хог хаягдал шатаах ЭКО ЗУУХ ХАНДИВЛАВ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 24

Увс аймгийн аялал жуулчлалын томоохон бүс Хяргас нуур орчмын хог хаягдлыг багасгах, байгаль орчныг хамгаалах үүднээс Монгол Улсын аварга С.Мөнхбат Хяргас нуурын Байгалийн цогцолбор газарын "Хар тэрмэс" хэсэгт Япон Улсын технологиор бүтээгдсэн хог шатаах "ЭКО ЗУУХ" -ыг хандив болгон хүлээлгэн өглөө.

Тэрбээр өчигдөр буюу долдугаар сарын 23-ны өдөр өөрийн биеэр энэхүү зуухыг хүлээлгэн өгсөн байна. 

С.Мөнхбат аварга олон зүйл дээр аваргын энтэй, ухамсартай хүн болохоо харуулдаг. Цолныхоо энд хүрнэ гэдэг зөвхөн барилдахаар хэмжигдэхгүй гэдгийн тод илэрхийлэл болж явдаг тэрбээр хоёр жилийн өмнө цар тахалтай тэмцэж буй Монгол Улсын Засгийн газарт 20 сая төгрөгийн хандивыг өгч байв. Үүгээр ч зогсохгүй тэрбээр өөрийн цахим хуудсандаа хандив, тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдийн тухай лайв хийж, түмэнд түгээж, туслалцаа үзүүлдэг талаар дэмжигчид нь ам сайтай байдаг билээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(192.82.68.13) 2022 оны 07 сарын 24

Аваргууд улс Монголдоо дандаа сайныг бүтээдэг. Баянаа аварга монгол улсад нэг сайхан арслангийн энтэй гарьд төрүүлсэн бол Мөөеөө аварга монголоороо овоглосон сумогийн их аваргыг төрүүлж өгсөн. С.Мөнхбат аварга,Бүрэнтөгс, О.Хангай аваргууд нутаг, нийслэлийнхээ төлөө сэтгэлээрээ хандаж байгаа нь бахархалтай

0  |  0
Байгаль(202.9.46.138) 2022 оны 07 сарын 24

Зөв санаачлага байна шүү. Амрахаа мэдэхээс хог хаягдлыг яах тухай огт бодохгүй. Ялангуяа олон хүн цугладаг газар хэцүү дээ. Аварга иргэн хүнийхээ хувьд маш зөв хандлага харуулжээ Баяр хүргэе

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 07 сарын 24

baterdene bol xaramch shuu

0  |  0
Уншигч(66.181.160.24) 2022 оны 07 сарын 24

Сайн байна, аваргаа, амжилт

0  |  0
эгэл(192.82.74.49) 2022 оны 07 сарын 24

106-д Хийж бүтээж байгаа хүнд атаархдагаа боль,наадах чинь олон хүнд мэдэгдээд байх олигтой зүйл биш. Мөнхбат аваргад талархаж байна дор бүрнээ чаддаг чаддагаараа бие биеэндээ ингээд туслаад байхад Монгол улс хөгжинө өө

0  |  0
Zochin(77.205.18.83) 2022 оны 07 сарын 24

Uvs aimgiin Xyargas sumiin zasag darga iimerxuu zuux sumandaa avax uxaan bolon sanaachlaga tuunchlen setgel baixgui boloxoor engiin irged ni xandivlax yum daa

0  |  0
zochin(106.154.128.114) 2022 оны 07 сарын 24

ineedtei loloi be heden tugrug uu ⁉️ Mgl iin zah deer hevtej bdag yum bich uu Mgl zuuh bna dag naad nogoon tumur ymarch Mgl hun holbood gagnanchin hu handav gej 1yanbii tumur hiij uguj bga ymar yaduu yum be gadnii bulai haygadal tumur Mgl orond handav gej muurj gadnii Mgl.d bitgii hayaad bai ***

0  |  1
Top