[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Санхүүгээ зөв удирдах ГУРВАН ЗӨВЛӨМЖ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 27

Санхүүгээ зөв төлөвлөснөөр аливаа эрсдэлээс сэргийлж, амьдралд тохиолдол стрессээс хол байж чадна. Уншигч танд санхүүгээ хэрхэн зөв удирдах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна.


Эхлээд өөртөө төл

Өр зээл, төлбөр мөнгө, цалин орлогоос үл хамааран сар бүр орлогынхоо тодорхой хувийг хуримтлуулах нь өөртөө эхэлж төлж, эрсдэлээс өөрийгөө хамгаалж буй чухал үйлдэл юм. Эрсдэлтэй үед найдах зүйлтэй байх нь чухал.

Дэс дараа тогтоо 

Та эхлээд өөрийнхөө хэрэгцээ шаардлагуудыг дэс дараалан тогтоо. Мөнгөтэй холбоотой зуршлуудаа тогтоож, хувийн санхүүгийн зорилтуудтай тань нийцэж буй эсэхийг анзаараарай. Тухайн сарын санхүүгээ төлөвлөхдөө хамгийн энгийн аргаар буюу хэрэгцээ, хүсэл, хуримтлал, өр зээл гэхчилэн ангил.

Банктай найзал

Таны банктай харилцах харилцаа өдөр тутмын гүйлгээнээс хэтэрдэггүй бол илүү тэлж, хуримтлал үүсгэх зэрэгт анхаар. Банкинд танд санхүүгээ дээшлүүлэхэд туслах зөвлөх, мэргэжилтнүүд бий.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top